solongonews
Өвөр Монголчууд дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг эзэллээ
2019-07-22 11:10
Өвөр Монголчууд дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг эзлээд байна.

   БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг дангаар ханган нийлүүлдэг. Тус бүс нутгийн ноолуур нь бусад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад чанар сайтай гэдгээрээ алдартай. 
Хятад улсын хувьд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улс бөгөөд тус салбарын зах зээлд гарч буй бүтээгдэхүүний 70 хувийг ханган нийлүүлдэг. 2018 оны судалгаагаар Хятад улс 6600 тонн ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн байна. Өвөр Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүн нь маш чанартай бөгөөд бусад орны ноолууран бүтээгдэхүүнтэй харьцуулвал илүү уян, зөөлөн байдгаараа онцлог аж. 2018 оны баримтаар Өвөр Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл 7.57 сая хувцас хэрэглэл үйлдвэрлэсэн нь Хятадын бусад бүс нутгаас хамгийн өндөр үзүүлэлт юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл