“Хөвчийн элсний цөлжилтийг сааруулсан 30 жил нь нэгэн гайхамшиг мөн” гэж Олон Улсын Холбоот байгууллагын дэд нарийн бичгийн дараа Хөвчийн цөлжилтийг сааруулсан тухай өндөр үнэлгээ өгч байв. Хүн байгаль бол амь насны хувь заяаны хамтын цогц мөн. Хүн төрөлхтөн эрх биш байгалийг хүндэтгэн, байгальтай зохицон, байгалийг хамгаалах хэрэгтэй. Цөлжилтөөс сэргийлэхэд зөвхөн итгэл зүтгэл байхад болох биш харин Засгийн газар, аж ахуй нэгж, нийгмийн бүх салбар сэтгэл нэгдэн, байгалийн жам ёсыг хүндэтгэн, шинжлэх ухаанчаар цөлжилтийг сааруулах ухаан шаардагдана. Энэ үйл хэргийг Хөвчийн элсний ард иргэд хайж сүвэгчлэн, хийж бүтээж, дэлхийн “ногоон” гайхамшгийг бүтээв.
Уламжлалт аргаар цөлжилтийг сааруулах нь хэмжээгээр бага, хүч нь сул, үр дүн нь удаан байдаг. Хөвчийн цөлжилтийг сааруулсан нь өнгөрсөн нэг хэсэг хугацааны “муудах-асах-дахин муудах-дахин засах” хэцүү орчлоос мултарч чадсан нь нам засгийн удирдлагыг чангатгаж, бүх талын хүчийг бүрэн гүйцэд харуулж, нийгмийн хүчин чадлыг нягтруулан төвлөрүүлж, байгаль орчны соёлын бүтээн байгуулалтыг чангатгасны үр дүн гэдгийг боит байдал гэрчлэв.

