
Сургалтын бааз нь коллежийн гадаад хэлний салбарын үйл ажиллагааг бүрэн явуулах боломжтой болж, хүчирхэг баг бий болгон “Хятад, Монгол, Орос эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уулзалт” ба Хятад, Монгол, Оросын бүх салбарын эдийн засаг, худалдааны үйл ажиллагаанд гадаад хэлний орчуулагчдыг тасралтгүй хүргэнэ.

Өвөр Монголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын коллежийн Гадаад хэлний салбарт англи, орос, монгол хэлний нийт 100 гаруй багш, сурагчид байна. 2016, 2017 онуудад болсон “Хятад, Монгол, Орос эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт”-ын хугацаанд орос хэлний орчуулагч, үзэсгэлэнгийн борлуулагч, сайн дурынхан зэрэг олон ажлыг хүлээн авч, нийгмийн олон салбарын анхааралд хүрсэн байна.

Гадаад хэлний орчуулгын сургалтын бааз байгуулагдсан нь зөвхөн гадаад хэлний сургалтын ажилтнуудад мэргэжлийн боловсрол олгох төдийгүй гадаад хэл сурах оюутнуудын урам зоригт илүү нөлөөлсөн байна. Оюутнууд гадаад хэлээ сайн сурч, шилдэг орчуулагч болоод Эрээн хотын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмэр үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
