solongonews
БНХАУ-Эрээн хотын аяла жуулчлалын танилцуулгын хурал Улаанбаатар хотод боллоо
2017-10-23 21:53
БНХАУ-Эрээн хотын аялал жуулчлалын холбоо, Эрээн хотын аялал жуулчлалын хөгжүүлэлтийн зөвлөлөөс зохион байгуулсан БНХАУ-Эрээн хотын аялал жуулчлалын танилцуулгын хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод боллоо.

Хуралд Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Эрээн хотын аялал жуулчлалын хөгжүүлэлтийн зөвлөлийн гадаад харилцааны албаны дарга Гэрэлбаатар зэрэг хоёр талын аялал жуулчлалын холбогдох хүмүүс, сэтгүүлчид оролцов. Арга хэмжээний үеэр Эрээн хотын аялал жуулчлал, Сайханталын халуун рашааны танилцуулга, Эрээн хотын Торгоны зам аялал жуулчлалын компани, аялал жуулчлалын маршрутын талаар танилцуулгыг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулж, талууд аялал жуулчлалын салбарт илүү үр дүнтэй хамтран ажиллах, дэд бүтцийн байгуулалт, компаниудын хамтын ажиллагааг илүү тэлэх зэрэг талд чөлөөтэй, өргөн цар хүрээнд ярилцсан байна.

Монгол Улсын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр үг хэллээ

Эрээн хот нь ӨМӨЗО-ы хойд талд оршиж, Монгол Улсын Замын-Үүд хоттой хил зааглан байрлаж, Хятадаас Монгол Улсад нээлттэй хамгийн том хуурай замын боомт болно. Мөн Хятадын Евро-Азийн эх газрыг холбосон хамгийн хялбар зам гүүрийн бэхлэлт болно. Боомтын давуу талдаа тулгуурлан, нам засгийн удирдлага дор хотын ард иргэд Эрээн хотын эдийн засгийн хөгжил тогтвортой, нээн хөгжүүлэх төрийн бодлогыг бүрэн гүйцэд ашигласан, шинэчлэлийг ахиулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн, боомтын эдийн засаг, нийгмийг тогтвортой эрүүлээр хөгжүүлэх зорилт тавин бүх хүч чадлаараа хичээн ажиллаж байгаа. Боомтын газар зүйн байршлын давуу талаас гадна Эрээн хот нь аялал жуулчлалын нөөц баялаг элбэг. 3A зэрэглэлийн аялал жуулчлалын газар 1(Улсын хаалганы аялал жуулчлалын газар), 4A зэрэглэлийн аялал жуулчлалын газар 1(Үндэсний гиопарк)байна. Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь Үндэсний хөгжүүлэх нээлттэй туршилтын бүсийн бүтээн байгуулалтаар удирдлага болгон, “Бүс нутгийн аялал жуулчлалын жишиг бүс”, “Хил дамнасан Хятад, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс”, “Хилийн иргэдийн худалдааны бүс” зэрэг 3 бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгаж, хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тасралтгүй төгөлдөржүүлэн, онцлог бүхий аялал жуулчлалын брэндийг бий болгож, Эрээн хотыг умардад нээлттэй байх шижир алтан гүүрний бэхлэлт болгон хөгжүүлж, хил орчмын онцлог бүхий соёл, аялал жуулчлалын суурин газар болон хойд хэсгийн бүс нутгийн хил дамнасан аялал жуулчлалын төвлөрөл түгээлтийн төв болгон хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ, Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл