solongonews
Бү Шяолинь: Ард иргэдийг ядуурлаас ангижруулж, бизнес эрхлэлтийг нь дэмжих хэрэгтэй
2018-12-10 16:32
Бү Шяолинь: Ард иргэдийг ядуурлаас ангижруулж, бизнес эрхлэлтийг нь дэмжих хэрэгтэй.

ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Улаанхад хотын Уухан хошуу, Юань Баошань дүүрэг, Хүн Шань дүүрэг болон Сүн Шань дүүргээр явж, ядуурлаас ангижруулах ажлын ахиц, эдийн засгийн хөгжлийн байдалтай танилцсан байна.
Уухан хошуу нь улсын зэрэглэлийн ядуу буурай нутаг төдийгүй хүн ам олноор суурьшсан, ядуурлаас ангижруулах ажлын үүрэг хүнд газар юм.

Бү Шяолинь хошууны ядуурлаас ангижруулах ажлын тайланг сонсож, ядуу буурай иргэдийн гэрээр явж, ажил амьдралын байдалтай нь танилцсан байна.
Иргэдийн эдийн засгийн байдалтай танилцах нь энэ удаагийн чухал зорилго байв. Бү Шяолинь биологи технологийн компани, электрон аж үйлдвэрийн парк зэрэг компаниудаар явж, компанийн барилга, шинжлэх ухаан технологи, инноваци, бүтээгдэхүүний борлуулалт болон хөгжлийн явцад оршиж байгаа асуудлыг судлан, холбогдох салбарууд иргэдийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж онцоллоо.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл