Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хороо хамтын ажиллагаа зохион байгуулав
2018-04-10 10:00
Эрээн хот, Монгол Улсын Дорногговь аймаг хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу саяхан Эрээн хотын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн үндэстний хорооны хариуцлагатай албаныхан ба Монгол Улсын Дорноговь аймгийн Эрүүл мэндийн товчооны дарга Г.Энхцэцэг нар уулзалт хийсэн байна.
Хоёр тал эрүүл мэндийн нөөц, техникийн давуу талууд, уламжлалт монгол анагаах ухаан, монгол эмийг хөгжүүлэх зэрэг сэдвээр ярилцлага хийжээ. Дараа нь хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Эрээн хотын ерөнхийлсөн эмнэлэг ба Замын-Үүд хотын эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Уулзалтын дараа Эрээн хотын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны хариуцлагатай албаныхан Монгол Улсаас ирсэн зочдыг дагуулан Эрээн хотын Ерөнхий эмнэлгийн чих, хамар, хоолойн тасаг, ходоодны дурангийн тасаг, түргэн тусламжийн төвтэй тус тус танилцсан байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх
