
Өвөр Монголын Өөртөө Засах Орны хоёрдугаар хугацааны тэмээн наадам болон Алшаагийн баатруудын цуглаан тэмээн соёлын аялал жуулчлалын баяр 12-р сарын 27-ны өдөр Алшаа зүүн хошуунд болжээ.
Цэлмүүн хөх огторгуйн доор хараа алдам элсэн манхны дунд түмэн тэмээ гэдийн урагшилж, нүдний өмнө ертөнцөд хосгүй сүр ихтэй зургийг зураглав. Онцын сайхан хувцас гоёлоор чимсэн хүмүүс дөрвөн зүг найман зовхисоос хуран чуулж, тэмээний хонх говь дүүрэн хүнгэнэж, Халиуч нуур баяр баяслын уур амьсгал дунд шумбаж, бүжиг, дууны хөг аяс нь говь нутгийн домгийг үзэгч түмэнд сонордуулав.
Өвлийн улирлын Баянхотын тэмээ уралдах талбайн агаарын дулаан зөвхөн хасах 20 градус байсан ч, хурц ширүүн тэмцээний байдал нь талбайг оргилом халуун болгов. Шиньжян, Хөхнуур, Гансу, Ниншя зэрэг муж орон, Өвөр Монголын орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид 5000 метр, 4*2000 метрийн буухиа уралдаан, ганган тэмээний шалгаруулалт зэрэг олон төрлийн уралдаанд тэмцээнд оролцов. Өнгө ялгаруулан гоёж зассан оролцогчид, гоёж зассан тэмээтэйгээ талбайд омголон сүртэй давхин урагшилж, нүсэр хүнд атлаа шаламгай алхаагаараа эрэмгийлэн урагшилж, үзэгчдийн халуун алга ташилтын дуун говь манханд цуурайтна.
Авто машин манхан дунд хүчит араатан мэт элсэн давлагаа хуйлан хүрчигнэн давхиж, үзэгчид уухайлан хашхирна… “Алшаа элс” нэрэмжит Тэнгэр элсний өвлийн улирлын уралдаан боллоо. Орон нутгаас хүрэлцэн ирсэн 24 клубийн 260 гаруй авто машин уралдаж, хүйтэн салхи хойноос үлээсэн хахир өвөл үзэгчдийн нүдийг хужирлав.
Тэмээн соёл, хээрийн уралдаанаас гадна наадмын агуулгад бас уран сайхны тоглолтыг оруулж, орон нутгийн онцлогтой дуу бүжиг “Нэгдлийн тэмээчин”, Алшаа монголчуудын хуримын үзүүлбэр, ордын дуу “Баялаг уудам Алшаа минь”, Савардан дуу бүжиг “Монгол наадам” нь Алшаа нутгийн үндэстний гүн гүнзгий зан заншил, соёл иргэншил, монгол үндэстний соёл түүхийг олонд дэлгэн үзүүлэв.
Энэ удаагийн Өвөр Монголын тэмээний наадам болон Алшаа баатруудын цуглаан тэмээн соёлын аялал жуулчлалын наадам нь соёл иргэншлийн уусал, эдийн засгийн хүчийг товойлгож, тэмээн соёл, авто машинаар уралдах, үндэстний зан заншил, идээ ундааны соёл зэрэг элементийг гүн гүнзгий шигтгэж, “Идэх, явах, аялах, үзүүлэх, тоглох, уралдах” хүрээнд нээлтийн ёслолын томоохон хэлбэрийн соёл урлагийн тоглолт, “Гоёмсог сайхан Алшаагийн хос бөхт тэмээ”-ний гэрэл зургийн уралдаан, элсэн манхны автомашины уралдаан, үндэстний онцлог бүхий бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, аялал жуулчлалын танилцуулга зэрэг цуврал арга хэмжээ болон хоёр том сонин содон аялал жуулчлалын зам шугамыг нарийн төлөвлөж, бүх талаас “Хан тэнгэр Алшаа”-гийн өвөрмөц төрхийг дэлгэн үзүүлэв.
