“Мөнгөн товруу” бөхийн барилдаанд Алтансүх түрүүллээ
2017-04-23 23:28
Хөххот Үндэстний дээд сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн товруу” цомын төлөөх үдэстний спортын наадам өнөөдөр амжилттай болж өнгөрсөн байна.
Тус наадмын 256 хүчит бөхийн барилдаанд Зүүн Үзэмчний Батжаргал, Баруун Баарины Гэгээрэх, Зүүн Баарины Алтансүх, Зүүн Сөнидийн Амарцана зэрэг нутаг нутгийн сайн бөх зодоглож, уран мэх ур чадлаа уралдууллаа. Хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Зүүн Баарины Алтансүх, Баруун Баарины Гэгээрэхийг даван түрүүлж, Шинэ Барга баруун хошууны Сэнгээгарав, Зүүн Үзэмчний Гансүх тус тус шөвгийн гурав, дөрөвт тодорсон байна.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : \"Талын дуу хоолой\" we chat
Дэлгэрэнгүй үзэх
