solongonews
Хятад, Монголын хуурай боомтоор дамжсан Хятад, Европын галт тэрэгний ачаа дахин нэмэгдэв
2017-08-25 20:52
Энэ оны 1-ээс 7 дугаар сард Эрээн хотын Төмөр Замын боомтоор дамжин өнгөрсөн галт тэрэг 235, 9279 чингэлэг, 20007 хайрцаг ба нийт хэмжээ нь 1763.29 сая тонн хүрсэн байна.

 

Энэ нь өнгөрөгч оны мөн үеэс тус бүр 226, 232, мөн 251, 274 хувиар тус тус дахин нэмэгдсэн байдалтай ба барааны өртөг нь 861.16565 сая ам.доллар болжээ. Үүнд, хилээр гарсан галт тэрэг нь 143 удаа буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 192 хувиар өссөн бол стандартад нийцсэн чингэлэг 12428, өнгөрсөн жилийн мөн үеэс 221 хувиар нэмэгдэж, хилээр орж ирсэн галт тэрэг 92 буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 300 хувиар өссөн бол стандартад нийцсэн чингэлэг 7579 бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 313 хувиар өссөн байна.

Одоогийн байдлаар Эрээн боомтоор хил дамжин өнгөрөх Хятад, Европын есөн төмөр зам, Ази, Европын есөн улс болон бүс нутгийг хамарч, "Нэг бүс нэг зам" дагуух улс орны худалдаанд хүчтэй баталгаа хангадаг байна. ӨМӨЗО-ны Эрээн хот нь Хятад, Европын галт тэрэг дамжин өнгөрөх Хятад улсын цорын ганц боомт ба 2013 оноос хойш Хятад, Европын галт тэрэг үүгээр анх удаа дамжин өнгөрснөөс хойш өнөөг хүртэл Эрээн боомтоор хил дамжин өнгөрч байгаа Хятад, Европын галт тэрэг нийт 484-т хүрч, тоо хэмжээ, зам шугамын хөгжил маш хурдтай, боомтоор өнгөрөх ачааны хэмжээ ч ихээхэн өсөлттэй байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл