solongonews
Мориндаваа Дагуур үндэсний өөртөө засах хошуу, Эвенк үндэсний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн соёл урлагийн үзэсгэлэн нээгдлээ
2018-05-23 18:22
Мориндаваа Дагуур үндэсний өөртөө засах хошуу, Эвенк үндэсний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн соёл урлагийн үзэсгэлэн нээгдлээ.

Мориндаваа Дагуур үндэсний өөртөө засах хошуу, Эвенк үндэсний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан соёлын болон урлагийн үзэсгэлэн 2018 оны 05-р сарын 23-ны өдөр Өвөр Монголын Урлагийн Музейд нээлтээ хийлээ. 

Өвөр Монголын Урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн нь театрын тоглолт, соёлын болон урлагийн үзэсгэлэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулгаар тус хоёр хошууны байгалийн гоо үзэсгэлэн, өвөрмөц байдлыг олон нийтэд сурталчлан, 60 жилийн хөгжлийн түүх, ололт амжилт, үндэсний өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын нөөцийг дэлгэрэнгүй харуулах болно.

Мориндаваа Дагуур үндэсний өөртөө засах хошуу нь 1958 оны 08-р сарын 15-нд байгуулагджээ. Мориндаваа гэдэг нь "Зөвхөн мориор гатлах боломжтой уул" гэсэн утгатай юм. Тус хошуу нь 11 мянган квадрат километр талбайтай, 15 хот суурин газар, 320 мянган хүн амтай. Дагуур үндэсний иргэд ихэнх тоог эзэлдэг бол Хятад, Монгол, Эвенк, Орчон гэх мэт 26 үндэстэн ястан багтдаг байна.

Мориндаваа Дагуур үндэсний өөртөө засах хошуу нь байгалийн үзэсгэлэнт газар, ой мод, зэрлэг амьтан, ургамал, гол мөрнөөр баялаг төдийгүй байгаль орчны бохирдол, усны бохирдолгүй орон нутгийн нэг бөгөөд Хятад улсын хэмжээний экологийн хамгаалалтын орон нутгийн нэг юм. Аялал жуулчлалын нөөц баялаг ихтэй нутаг билээ. Хятад улсын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс нутгийн түвшинд хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд Мориндаваа Дагуур үндэсний өөртөө засах хошуу нь үндэстний соёлын хөгжил дэвшлийг хүндэтгэн үзэж, үндэстний соёлын нөөцийг хамгаалах, ашиглах, гадаад орнуудтай соёлын солилцоог идэвхжүүлэх, Дагуур үндэсний соёлыг дэлхийд таниулахад чухал ач холбогдол өгөн ажиллаж байна.

Үзэсгэлэн 07-р сарын 28-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Урлагийн Музейд дэлгэгдэх болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл