Өвөр Монголын Их Сургуульд Монгол Улсаас ирж суралцаж байгаа оюутнууд болон ОХУ-ын Халимагийн оюутан Өвөр Монголын Их Сургуулийн тэтгэвэрт гарсан ахмад багш Алтын хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хороотой танилцаж, Өвөр Монголын Солонго мэдээллийн төвд “Монгол, Хятадын найрамдлын гүүр” гэх хүндэтгэлийн самбарыг гардуулан өглөө.
Өвөр Монголын Их Сургуулийн тэтгэвэрт гарсан ахмад багш Алт эдгээр оюутнуудын ах эгч нарт “Хэрэглээний зохион бичлэг"-ийн хичээлийг зааж, багш сурагчийн сайн сайхан харилцааг тогтоосон байдаг. Тухайн үед Алт багшаар хичээл заалгаж байсан Монгол Улсын оюутнууд сургуулиа дүүргэж ажлын байрандаа амжилт дүүрэн ажиллаж байна. Өнөөдөр энэхүү хил дамнасан багш сурагчийн харилцаа үргэлжилж, тухайн үеийн хэдэн шавийнх нь дүү нар ангийн нөхөд, Алт багшийн хамт Хятад, Монголын харилцааны соёлын гүүр болсон Өвөр Монголын Солонго мэдээллийн төвд хүрэлцэн ирсэн нь энэ билээ.

