solongonews
Өвөр Монголын Чингисийн онгоны цагаан сүргийн тайлгын наадмын арга хэмжээ болж байна
2019-04-25 11:04
Өвөр Монголын Чингисийн онгоны цагаан сүргийн тайлгын наадмын арга хэмжээ болж байна.

Өвөр Монголын Чингисийн онгоны цагаан сүргийн тайлгын наадмын арга хэмжээ 04-р сарын 24-ний өдөр Өвөр Монголын Ордос хотод нээгдсэн байна. Энэхүү арга хэмжээ олон жуулчдын анхаарлыг татжээ.

Цагаан сүргийн тайлга жил болгоны билгийн улирлын 03-р сарын 17-ноос 24-ний өдрийг хүртэл 8 өдрийн хугацаатай зохион байгуулагддаг. Өвөр Монголын Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсэд жил бүр арав гаруй тусгай тахилгын үйл болдог. Үүнд: Хаврын улирлын цагаан сүргийн их дайлга, зуны улирлын нуурын дайлга, намрын шөргийн дайлга болон өвлийн тасман тайлгыг нийлүүлээд “Дөрвөн цагийн их дайлга” гэж нэрлэн тайлгын үйл ажиллагаанууд явагддаг. Харин хаврын улирлын цагаан сүргийн их дайлга нь Чингисийн онгоны тайлгын хамгийн бүрэн хэмжээний, хамрах хүрээгээр хамгийн өргөн дайлга болно. 2006 онд Чингисийн онгоны дайлга улсын зэрэглэлийн эхний ээлжийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн юм.

“Цагаан сүрэг” нь 99 цагаагч гүүний сүүний цацлаас үүсэлтэй. Иймээс их тайлгыг бас “Сүүн дайлга” гэж нэрлэдэг. Дээд тэнгэр, өвөг дээдсээс хүн амьтны хөгжил дэвшил, энх тайвныг хүсэн бэлгэдэл утга учиртай ажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл