
Хөвөөтшар хошуу Цахар хонины үрийн мал хангах суурин газрыг бүтээн байгуулсан байна. Мөн “Цахар хонин мах”-ыг брэнд бүтээгдэхүүн болгож, 18 цахар хонины сууринг байгуулж, малчдыг сайн үүлдрийн мал маллах замд хөтлөн маш сайн үр ашиг оллоо. Тус хошууны Баянтал суурингийн Багадавс гацааны малчин Билэгбаатрынх цахар хонь маллаж үр ашиг гөрдсөн өрх болно. Тэр 2004 оноос эхэлж, нутгийн хониныхоо үүлдрийг сайжруулж, 2014 онд эднийх хошууныхаа цахар хонины сүрэг бойжуулсан өрх болсон бөгөөд хуц бойжуулах зөвшөөрлийн үнэмлэхийг гардаж, зөвхөн өнгөрсөн жил хошууныхаа дотно, гадна Ордос, Баяннуур зэрэг аймаг, хотын малчдад нийт 70 гаруй шүдлэн хуц худалдан өгч, хуц бүр 1600 юаньд хүрчээ. Энэ жил Билэгбаатарын хонины ноос худалдсан орлого 20.8 мянга гаруй юаньд хүрсэн бөгөөд 7 дугаар сарын 20-нд худалдсан хурга бүр нь 770 юаньд хүрчээ.
“Хонийг цөөн, үхрийг илүү маллах ” бодлогын дагуу үхрийн үүлдрийг сайжруулах ажил идэвхтэй өрнөж үхэр маллах малчид олширчээ. 2004 оноос нутгийнхаа онцлогт тохируулан үхрийн үүлдрээ сайжруулж, сайн үүлдрийн үхэр маллах замаар замнан, жилийн орлого нь 100 мянга гаруй юаньд хүрсэн байна.
