\nГазар: Улаанхотын Улаанхад суурингийн Сань Хэ тосгон
\nХүн: Сань Хэ тосгоны ардын зөвлөлийн эрхлэгч Вэй Шэнли
Хянган аймгийн Улаанхотын Улаанхад суурингийн Сань Хэ тосгон нь Солонгос үндэстний цөөнх голлосон олон үндэстэн холилдон суурьшсан нутаг болно. 302 дугаар улсын замын хажууд байрлах “Сань Хэ Солонгос тосгон”-ны цагаан хана хүрэн вааран байшингууд нь холоос тодхон харагдана. Энэ тосгоны 205 байшинг бүгдийг Солонгос үндэстний цөөнхийн барилгын хэв маягаар чимэглэн зассан аж.
80 жилийн түүхтэй энэхүү тосгонд Солонгос, Хятад, Монгол, Манж зэрэг өнгө зүс, зан аашаараа эрс ялгагдах дөрвөн үндэстний цөөнхийн хүмүүс хамт амьдарч байгаа юм. Энэ нутгийн ард түмэн эрт дээр үеэсээ үндэстний эв нэгдэл, үндэстний эв зохицлыг маш нандигнаж, нэг гэрийн хүн мэт харилцан туслалцаж, харилцан хүндэтгэж, харилцан суралцаж ирсэн байна. Төрийн зөвлөл 1988 онд уг тосгонд “Хятад улсын үндэстний бүлгэмдэл дэвшлийн тэргүүний хамт нэгж” гэсэн цол олгосон байна.
Юй Юаньжи нь Солонгос үндэстэн бөгөөд Чи Шиба нь Монгол үндэстэн болно. Тэд бригадын үед танилцаж, хэдэн арван жил ах дүүгийн журмаар найз бололцож иржээ. Юй Юаньжи солонгос хэлээ сайн мэддэг болохоор Өмнөд Солонгост очиж хэдэн жил цагаачилсан байна. Нутаг буцсаны дараа амьдрал нь ядуу буурай Чи Шибад үргэлж туслан дэмждэг бөгөөд учир явдал тохиолдвол Чи Шибатай зөвлөлддөг аж.
- Юй Юаньжи, Чи Шиба нар шиг айл хөрш хоорондоо эв найртай байдаг үлгэр жишээ Сань Хе тосгонд зөндөө бий. Бидний тосгоны олон түмэн хоорондоо эв найртай байхын чухал нэг шалтгаан бол тосгоны ардын зөвлөлөөс эв нэгдлийн ажлыг хүндэтгэн бэхжүүлж хийсэнтэй холбоотой гэж Сань Хе тосгоны Ардын зөвлөлийн эрхлэгч Вэй Шэнли ярилцлага өгөхдөө ярьсан байна.
Сань Хе тосгоны Солонгос үндэстний ард түмэн жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрийг ахмад настнуудын баярын өдрөөр тогтож, тосгоноороо энэхүү өдөрт наадам зохион байгуулж, уламжлалт спорт болон уран сайхны тоглолтууд зохион байгуулж, хөгшин залуугүй хөл болж хөөрөлддөг. Настнуудын амьдралыг баялаг болгохын тулд ахмад настнуудын үйл ажиллагааны төвийг байгуулж, олон үйл ажиллагаа зохион байгуулж, ахмад настнуудаа баярлуулдаг аж. Ингэснээр ойр хавийн Хятад, Монгол холилдон суусан тосгонуудад сайн нөлөө үзүүлж, Баяндэвсэг болон Улаан хошуу тосгонууд ч энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон байна.
Сань Хе тосгоны солонгосчууд нь усан тутарга тарихдаа дэмтэй, монголчууд нь мал маллахдаа гарамгай, хятад ард нь тариа тарих болон арилжаа хийхдээ чадамгай болохоор өөр өөрийн давуу талаа түшин ах дүү үндэстэндээ нөлөөлж, тосгоны эдийн засаг сайжирсан байна. 2010 онд Сан Хэ тосгоны усан тутаргын га бүрийн уналт 15 мянга килограммыг давж, ӨМӨЗО-ны усан тутаргын уналтын түүхийг шинээр бичсэн бөгөөд 2015 онд уг тосгоны хүн бүрийн дундаж цэвэр орлого 14 мянган юаньд хэрсэн байна.
Сүүлийн хэдэн жилүүдийн үндэстний цөөнхийн тосгоны хамгаалалт болон хөгжлийн төслийн санхүүгийн дэмжлэг доор Сань Хэ тосгоны дэд бүтцийн бүтээн байгуулалт сайжирч, тосгоны хэмжээний эдийн засаг хөгжиж, соёлын үйл ажиллагаа баялаг болж, хэдэн үндэстний цөөнхийн хүмүүсийн харьцаа өдөр ирэх тусам эв зохистой болж, эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт зэрэг бүх талд дээшилсэн байна.
