Мал аж ахуйн багийнхан нь монголчууд, тариалах багийнхан нь хятад үндэстнээр бүрдсэн юм. Тус багийн залуучуудын олонх нь хөлсний ажил хийхээр холын нутгийг зорин явсан учир ахмадууд нутгаа сахин үлдсэн байна. Энэ байдалд зориулан 2016 онд Рашаан баг ядуурлаас ангижруулах 200 мянган юанийн хөрөнгө оруулалтаар “Рашаан ахмадын асрамжийн харилцан туслалцах газар”-ыг байгуулж, энэ оны 08-р сард 22 өрхийн 34 ахмад буурлыг суулгав. Үүнд: 15 монгол үндэстэн , 7 хятад үндэстний ахмад хамрагдаж, 80 хувь нь бүртгэлтэй ядуу буурай өрхийн ахмадууд болно.
Бид “Рашаан ахмадын асрамжийн харилцан туслалцах газар”-т очиход улаан вааран дээвэртэй, цагаан ханатай долоо найман байшин зүүн талдаа хоёр эгнээ, баруун талдаа нэг эгнээгээр жагсаан барьж, байшингийн хоорондох замыг тоосгоор дэвссэн хашаа хороо нь цэвэр цэмцгэр харагдаж байлаа.
Энэхүү асрамжийн газар амьдардаг Нанжидмаа гуай: - Гэртээ байхаас ч илүү сайхан байна. Хоолны дараа ярилцах хүнтэй. Хүмүүс намайг сайн харж хандана. Би өрөөнөөсөө гарч ирэхгүй удвал манайхан яасан бол гээд сандраад хүрээд ирдэг хэмээн сэтгэл дүүрэн ярив.
Нэг хүн 42 м.кв өрөөнд амьдарч, тусдаа гал тогооны өрөөтэй бөгөөд 12 м.кв агуулах барьсан байна. Мөн хонины саравч барьж, ядуу буурай өрх бүр 10 хонь тэжээсэн байна.
- Монгол, хятад буурлуудын хоорондын харилцаа ямар байна?
Асрамжийн газрын дарга Жан Жинцүн: - Сайн байна. Ямар ч ялгаагүй гээд дэргэдээ сууж байсан буурлыг заагаад ярилцлага авч үз гэсэн юм. Шюй Чиншань Хятад үндэстэн боловч 3 хүү 2 охиноо монгол хэлтэй болгож, охин нь монгол залуутай суусан байна. Бид энэ тухай асуухад буурал: - Бидний монгол ах дүү нар маш сайн. Бид аз жаргалтай амьдарч байна гэсэн билээ.
