Биет бус соёлын өвийн залгамжлагчийн бүтээлийн үзэсгэлэн боллоо
2019-03-28 17:24
Биет бус соёлын өвийн залгамжлагчийн бүтээлийн үзэсгэлэн боллоо.

Тансаг сайхан монгол тэрлэг, модны холтсоор урлаж бүтээсэн уран бүтээл нь хүмүүсийн нүдийг булааж байна. “Ээж дуулал” сэдвээр зохион байгуулагдсан Биет бус соёлын өвийн залгамжлагчийн бүтээлийн үзэсгэлэн 03 дугаар сарын 27-нд Бээжин буудалд зохион байгуулагдсан юм.

Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы Соёл, Аялал Жуулчлалын Танхим, Бээжингийн Хувцас Загварын Сургууль хамтран зохион байгуулсан байна. Уг үзэсгэлэнгээр монгол уламжлалт хувцас загвар, хатгамал урлал, Хянган аймгийн Рашаан хотын модны холтсон зураг, Хорчин баруун гарын дунд хошууны монгол үндэсний хатгамал зэрэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
