solongonews
Тал нутгийн И Ли
2018-12-10 17:00
- Зайрмагны жижиг үйлдвэрээс дэлхийн сүүний үйлдвэрт хүрсэн түүх

Хэдэн аравхан ажилтантай үхэр тэжээдэг хоршоо байсан бол 100 тэрбум юанийн хөрөнгөтэй сүү, сүүн бүтээгдэхүүний том аж ахуйн нэгж болж хөгжсөн И Ли группын хөгжлийн түүх нь Өвөр Монгол тэрчлэн Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжлийн түүхийг хураангуйлах юм. Мөн өөрчлөлт нээлтийн 40 жилийн Өвөр Монголын бүс нутгийн аж ахуйн нэгжийн хөгжил өөрчлөлтийн түүх.

“И Ли” групп нь Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний найман хүчирхэг компанид зүй ёсоор орсон цорын ганц үйлдвэр ажээ.

Зайрмагны жижиг үйлдвэрээс орон нутгийн брэнд болсон анхны хөгжил

1956 онд Хөххотын Хотон дүүрэг нь сүүний чанар сайн, том хэлбэрийн үнээ тэжээдэг 7 өрхийг сонгон, Улаантуг үхэр тэжээх хоршоог байгуулжээ. Тухайн үеийн Хөххотын Хотон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь одоогийн И Ли групп болно.

Тухайн жил Хөххотын Хотон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь 76 ажилтантай, жилд 47 мянган юанийн орлоготой зайрмаг үйлдвэрлэдэг жижигхэн үйлдвэр байв.

1987 онд Хөххотын Хотон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь хөдөлмөр, цалин, ажилтны талд шинэчлэлт хийж, цалин болон аж ахуйн нэгжийн үр дүнг холбосон дүрмийг хэрэгжүүлж эхэлжээ. 1989 онд тус үйлдвэр нь 80 мянган юаниар “Хайлаар цасмаг”-ийн үйлдвэрлэлийн арга технологи, найрлагыг оруулж, “Чанараар ялах” зах дэлгүүрийн хөгжлийн замаар замнасан байна. 1990 онд үйлдвэрийнхээ хөргөгчөөс шууд хэрэглэгчийн гарт хүргэх болжээ. Эдгээр арга зам нь ажилчдын урам зоригийг хөвчилж, аж ахуйн нэгжийн амьжиргааны хүчийг бадрааж, 1988-1992 он хүртэл нэлээд хурдтай хөгжин, 1992 онд тус аж ахуй нэгж нь 17 сая тогтмол хөрөнгөтэй, борлуулалтын орлого нь 32 сая юаньд хүрч жижиг хэмжээний аж ахуйн нэгжээс дунд хэмжээний аж ахуйн нэгж болон томорч орон нутгийн брэнд болж хөгжсөн байна.

Хятад улсын брэнд болсон дараагийн хөгжил

1993 оны 02-р сард Хөххотын Хотон дүүргийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь хувьцаат дүрмийн өөрчлөлт хийв. 1993 оны 06-р сарын 14-ний өдөр компанийн нэрийг “Өвөр Монголын И Ли бодит үйлдвэрийн ХХК” хэмээн сольж, 07-р сард нь хөлдөөсөн сүүн бүтээгдэхүүний суурин байгуулан, 5 жилийн хугацаанд умардын бүс нутгийн хамгийн том хөлдөөсөн сүүн бүтээгдэхүүнтэй аж ахуйн нэгж болжээ.

И Ли нь Хөххот, Өвөр Монголын брэнд боллоо. Цаашид хэрэн хөгжүүлэх вэ? И Ли хэрхэн Өвөр Монголоос Хятад улсад “цэрэглэх” вэ? 1994 оны 09-р сард Хөххотын Засгийн газрын дэмжлэг дор И Ли групп нь “Жао Жюнь өлгий нутагтаа харьж, И Ли үнэнч хайраа хүргэнэ” хэмээх уриатай 1 сая зайрмагийг үнэ төлбөргүй Үхан хотын иргэдэд хүргэх үйл ажиллагаа зохион байгуулснаар тухайн жилдээ И Ли группийн орлого 100 сая юанийг давжээ.

И Лигийн зайрмаг нь 1996 онд Атланта Олимпын наадмын тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр болж, тэр цагаас И Ли болон олимпын хамтын ажиллагаа эхэлжээ. 2017 онд И Ли хүйтэн ундааны үйлдвэр нь 25 жил үргэлжлэн үйлдвэрлэл борлуулалтын хэмжээгээрээ ижил төрлийн үйлдвэр дундаас тэргүүлжээ.

1996 онд Хятадын Шанхай хотод И Ли брэндийн дэлгүүр нээж ажиллуулжээ. 1997 онд Өвөр Монголын И Ли бодит үйлдвэрийн ХХК албан ёсоор байгуулагдаж, эндээс И Ли групп аж ахуйн нэгжийн замаар замнаж эхэлжээ.

1999 онд И Ли групп нь Хятадын сүүний үйлдвэрийн анхны шингэн сүүний үйлдвэрийн салбар байгуулж, гадаадын шингэн сүү савлах үйлдвэрийн арга замыг ашиглан их хэмжээний шинэ сүү хангах болжээ. Тус группийн бүтээгдэхүүн нь химийн орц найрлагагүй ч хөргөгчид хийх шаардлагагүй зургаан сарын хугацаанд чанараа хадгалдаг байна.

Дэлхийн сүүний үйлдвэр зүг ахисан гуравдугаар хөгжил

И Ли шингэн сүү, И Ли зайрмаг, И Ли хуурай сүү зэрэг бүтээгдэхүүн нь хөгжиж, 2003 онд И Ли группийн гол орлого 6.3 тэрбум юаньд хүрч, анх удаа Гуанмин группийг даван Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлжээ. 2005 онд И Ли групп нь шилдэг чанар, хүчирхэг бодит хүчээр Бээжингийн олимпын наадмын сүүний үйлдвэрээр сонгогдож, Хятад улсын түүхэн дэх олимпын наадамд анхны сүү, сүүн бүтээгдэхүүн хангах аж ахуйн нэгж болжээ. Бээжингийн олимпын наадмын үер И Ли группээс 1500 гаруй тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хангаж, хүмүүст таашаагдсан байна. Мөн 2010 оны Шанхайн дэлхийн үзэсгэлэнгийн наадмын сүү, сүүн бүтээгдэхүүн хангах аж ахуйн нэгжээр мөн сонгогджээ.

Даяарчлалын стратегийн төлөвлөлтийг ахиулсан дөрөвдүгээр хөгжил

2014 онд И Ли групп нь Нидерландын Wageningen их сургуультай хамтын ажиллагаа байгуулж, Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүнийг гадаадад судлах төв, Европ тив дэх судлах төвийг байгуулжээ.

Энэ нь И Ли группийн сүү, сүүн бүтээгдэхүүний салбартаа түрүүлэн, даяарчлалын стратегийг хэрэгжүүлж, дэлхийн олон бүс нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй хамтын ажиллагаа байгуулж байгаа нэг жишээ билээ. И Ли групп нь Хятад улсын Ази тив, Европ тив, Америк тив ба Их далайн төвд зэрэг байршуулсан цорын ганц сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж болж, нөөц баялгийн систем, шинийг санаачлах систем, зах зээлийн системийг хамарсан дэлхийн хамгийн шилдэг нөөц баялгаар зах зээлд үйлчлэх төв болжээ.

2017 онд И Ли группийн их далайн тив дэх үйлдвэрлэлийн суурингийн хоёр дахь удаагийн үйлдвэрлэлийн шугамын нээлтийн ёслол Шинэ Зеландад зохиогдож, И Лигийн шинэ үйлдвэр-Жинь Лингуан хуурай сүүг албан ёсоор үйлдвэрлэж эхлэв. Энэ нь Хятад, Шинэ Зеландын сүү, сүүн үйлдвэрийн шинэ хөгжил, хамтын ажиллагааны боломжийг харуулж байна гэж И Ли группийн ажилтан ярьж байсан билээ.

2020 он гэхэд И Ли групп эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ дэлхийн 2 тэрбум хэрэглэгчдийн гарт хүргэх шинэ зорилго тавин ажиллаж байгаа аж.

Зохиогч: Хай Чуань
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл