Элбэг хураалттай хуучин оноо үдэж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ оноо угтах мөчид Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуу “Жюй Хун” нэрэмжит тэмээн соёлын арван гуравдугаар наадам болон өвлийн улирлын аялал жуулчлалын наадмыг 12-р сарын 31-ний өдөр хийлээ. Тэмээн соёлын наадам бол Сөнид баруун хошууны дөрвөн улирлын соёл, аялал жуулчлалын гол сэдэвт үйл ажиллагааны түрүү нэг найр наадам бөгөөд тэмээн соёл ба аялал жуулчлалыг уусгасан нутгийн ард болон хол ойрын жуулчдад халуун дулаан соёлын шим хүртээдэг.
Өндөр сүрлэг тэмээд өргөн уудам Тамчийн талыг чимж, монголоороо гоёсон тэмээчин ирэх жилийн өөд өнгө, таван хошуу малын өнөр буяныг ерөөнө. Морин хуурын эгшиг, ордны дуу аялгуу талын үзэмжид хөг нэмж, Улаанмөчирийн сайхан тоглолт нь хүн бүхний урмыг сэргээнэ. Шинэ агуулга болсон авто машины уралдаан нь үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, эрийн гурван наадам нь мөн л хэн бүхний сонирхлыг татсаар. Ийнхүү энэ өдөр Тамчийн тал баяр баяслаар бялхав.
Энэ удаагийн тэмээн соёлын наадам Улаанмөчирийн тусгай тоглолт, нүүдэл соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, уламжлалт “Идээ”-ний шалгаруулалт, уламжлалт ардын гар урлалын бүтээгдэхүүний уралдаан, тал нутгийн амтат идээний цуглаан, хачин чулууны үзэсгэлэн, орон нутгийн содон шилдэг өвөрмөц бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг элбэг баялаг соёлын агуулгыг багтааж, тал нутгийн “Аялал жуулчлал+” төсөлд анхаарлаа төвлөрүүлж, тэмээн соёлын наадмаар дамжуулан тал нутгийн өнгө үзэмж, соёл түүхийн уламжлал, орон нутгийн соёл урлаг, үндэстний зан заншил, хөдөө нутгийн амьдралыг уялдуулж бодитоор дэлгэн үзүүлж, малчин олон түмний амьдралыг баялаг болгож, Бээжин, Ханжөү, Хэбей зэрэг газраас ирсэн жуулчдад Сөнид нутгийн соёлын шимийг дэвшүүлэв.
Сүүлийн жилүүдэд Сөнид баруун хошуу аялал жуулчлалын үеэр давуу талаа түшиж, “Орон даяар аялах”, “Дөрвөн улирлын аялал”-ыг хөгжүүлж, хошуу нутгийн эдийн засгийн бүтцийг шинэчлэхээр хөгжлийн хүч болгож, “Аялал жуулчлал+” төсөлд тасралтгүй шинийг санаачлан, өвлийн улирлын аялал жуулчлалын зах зээлийн хөдөлгөх хүчийг сэргээж, “Сөнид хос бөхт тэмээ”-ний брэндийг дэлгэрүүлэхэд хөгжлийн боломж олгов.

