
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ы Соёлын үйлдвэрлэлийн Экспо Хөххотод боллоо. Мөн үер энэхүү экспо арга хэмжээний чухал агуулгын нэг болох Өвөр Монголын Соёл, аялал жуулчлалын бүтээлч зураг төслийн тэмцээний шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.

Тус үзэсгэлэнг Соёл, аялал жуулчлалын бэлгэ тэмдэг, зураг төсөл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёл, аялал жуулчлалын олон нийтийн байгууламжийн зураг төсөл гэсэн 3 томоохон хэсэгт хуваан, 200 гаруй төрлийн 300 ширхэг эд зүйлийг дэлгэн үзүүлж байгаа аж.
Өвөр Монголын Соёл, аялал жуулчлалын бүтээлч зураг төслийн тэмцээнд оролцох бүтээлийг 04 дүгээр 11-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авч, онлайн шалгаруулалт болон мэргэжилтнүүдийн шалгаруулалтаар дамжин шигшигдэн үлдсэн бүтээлийг оруулсан болно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны түүх соёлын ойлголтыг гүнзгийрүүлэн, соёл, аялал жуулчлалын бүтээлч төсөл төлөвлөгөөний түвшинг бүх талаар дээшлүүлж, нэр нөлөө бүхий соёл, аялал жуулчлалын бүтээлч аж ахуйн нэгжийг бий болгон, бүс нутгийн онцлогтой соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гаргаж, соёл, аялал жуулчлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлж, үндэстний соёлын хүчирхэг орны бүтээн байгуулалтыг ахиулах эрхэм зорилготой юм.









