solongonews
“Шинэ сүргийн дүрэм” өөрчлөлтийн түүхийг хуучилна
2018-12-18 21:46
“Шинэ сүргийн дүрэм” өөрчлөлтийн түүхийг хуучилна.


1978 оны нэгэн үдэш Хятад улсын Анхүй мужийн Фенян шяний Шяо Ганцүн тосгоны 18 тариачин газар тариаг хуваах, хураалтыг хувьчлах “Нууц гэрээ”-нд хурууны хээгээ дарж, бүх талын хувьчлал хийж эхэлсэн нь Хятад улсын хөдөө аж ахуйн байгууламжийн өөрчлөлтийн гарааг эхлүүлж, Хятад улсын хөдөө тосгоны хөгжлийн шинэ түүхийг сөхсөн бол 1980 оны 10-р сард тухайн үеийн Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Баянболд нэгдлийн  Саруултал бригад (Одоогийн Мандалт суурингийн Саруултал баг) мал сүргийг хувьчлах анх хэрэгжүүлсэн нь Өвөр Монголын мал аж ахуйн орны өөрчлөлт нээлтэд анхны алхмыг хийж, мал аж ахуйн оронд “Хос хувьчлал”-ын дүрмийг хэрэгжүүлж дэлгэрүүлэхэд шинэ туршлагыг бүтээж, мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралд их өөрчлөлтийг гаргасан байна.  

11-р сарын сүүл 12-р сарын эхээр мал аж ахуйн орны өөрчлөлтийн хошууч болсон Саруултал багаар сурвалжлагч хүрч, малчин айлуудаар явж, өөрчлөлт нээлт хийсэн 40 жилд Саруултал багийн малчдын амьдралтай танилцахыг зорилоо.
         Сэтгүүлч тухайн үед бригадын нягтлан бодогчоор ажиллаж байсан Цогбаатар гуайнд хүрэхэд 60 гарсан буурал саяхан 2 суурь монгол гэр буулган тун завгүй ажиллаж байгаатай таарлаа. “Хүү минь ирэх жилд хэдэн монгол гэр босгоод жуулчны бааз нээх санаатай байгаа. Залуу хүн юм чинь сайн төрийн бодлогын доор чармайж л байвал алдахгүй байх” гэж Цогбаатар гуай итгэл дүүрэн өгүүлнэ.
      - 70-аад оны үед хөдөлмөрлөсний хэрээр хувь бодож байсан бол 1980 оноос эхлэн мал сүргийг хувьчилж, малын ашиг шимийг шууд малчдад өгөх болсон юм. Энэ ажлыг бригадын дарга Адид санаачлан, эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьдралын түвшнийг хурдтай дээшлүүлэхийн тулд "Саруултал багийн үйлдвэрлэлийн үр дүнг өрх гэрт хувьчлуулан үйлдвэрлэлийн хариуцлагын дүрэм”-ийг дурдаж, 1980 оны 10-р сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.
“Эх малын  онд мэнд орох, төл малын үржил” хоёрыг айл өрхөд хувьчлуулж, зохих харьцаагаар малчдад эх мал, төл малыг хөдөлмөрийн орлого болгон өгч байв гэж Цогбаатар гуай танилцуулна.

"Тэр үед би дөнгөж гэр бүл болж байсан болохоор хувийн болгоно гэхэд их дуртай байсан. 1980 онд манайх мал сүрэг хувьчлан, 1981 оны 06-р сард мал сүргийг дахин хувьчлах үед 100 шахам хувийн малтай болсон байна. Энэ нь малчдын урам зориг, эрч хүчийг хөвчилж, 1984 оны "Мал бэлчээрийн хос хувьчлалын дүрэм"-ийг бүх талаар хэрэгжүүлэх болтол зарим өрх нь хэдэн зуун малтай болсон байна. Өөрчлөлт нээлт хийсний дараа малчдын амьдрал, мал аж ахуйн бүтээн байгуулалт сайжирч, мал аж ахуйн үйлдвэрлэл амьдрал дээшилж эхлэв. Манай баг 1984 онд цахилгаан нэвтэрч, 1995 он гэхэд манай багийн малчид тоосгон байшин барьж, одоо монгол гэрт амьдарч байгаа малчин үгүй болжээ” хэмээн Цогбаатар гуай хуучилна.
Олон зуун жилийн ороо бусгаа он жилийг туулсан нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлын сууринд тус багийн малчин түмэн маань мал аж ахуйн оронд хувьчлалын дүрмийг хамгийн анх хэрэгжүүлсний ачаар мал аж ахуйн орны орчин үеийн мал аж ахуйн эринийг угтан авсан байжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл