Хөлөнбуйрт бороо цас оров
2019-10-29 19:45
Хөлөнбуйрт бороо цас орлоо

Аравдугаар сарын 28-ны өглөө эртийн Хайлаар мөнгөн цасаар бүрхэгдсэн мэт харагдана. Ойн бүсийн зүүн хойд хэсэгт их цас, ойн бүсийн хойд хэсгээр дунд зэргийн цас, мал аж ахуйн бүсийн зүүн хэсэг, ойн бүсийн өмнөд хэсэг, хөдөө аж ахуйн газарт бороо цас орж, агаарын хэм 4-6 градусаар буурав. Хөлөнбуйр хот өндөр уулын хүйтэн урсгалын нөлөөнд өртөж, 28-29-ний өдрүүдэд бага зэргийн цас бороотой.
Иймд олон нийт халтиргаа гулгаанаас болгоомжилж, замын хөдөлгөөнд анхааралтай оролцохыг Цаг уурын албанаас зөвлөлөө. (Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Ли Шиньжун)
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
