solongonews
Хятадын Хөдөө аж ахуй бизнесийн Интернэт маркетингийн уулзалт болно
2017-07-26 09:58
Хятадын (Өвөр Монгол) Хөдөө аж ахуй бизнесийн Интернэт маркетингийн уулзалт, Хөдөө аж ахуй болон Мал аж ахуйн цахим худалдааны (Баяннуур) дээд хэмжээний уулзалт, Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн 8 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Өвөр Монголын Баяннуур хотод зохиогдох гэж байна.

        “Шинийг санаачлах, зохицуулан хөгжүүлэх, ногоон хөгжил, нээлттэй байх, хамтдаа хуваалцах” гэсэн гол сэдэвт энэхүү үйл ажиллагаа хөдөө аж ахуй болон мал аж ахуйн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуйн хөгжлийг цахим худалдаатай хамт хөгжүүлэхээр зорьсон байна. Үүнээс гадна, Баяннуурын хөдөө аж ахуй болон мал аж ахуйн давуу талаараа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд ба жуулчдад Баяннуурын тухай нэн сайн ойлголттой болгох үүднээс хөрөнгө оруулалт, аялал жуулчлалаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн цаашдын хөгжлийг бэхжүүлэх зорилго тавьсан аж.

Хурлын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэн нь үр тариа, хатаасан жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн, өвс бордоо, эмийн зүйл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн шинжлэх ухаан технологийн ололт амжилт зэрэг 14 агуулгаар явагдах бөгөөд 97 аж ахуйн нэгжүүд болон хоршооны 612 зүйлийн бүтээгдэхүүн дэлгэгдэх болно.

Сүүлийн жилүүдэд Баяннуур хот хөдөө аж ахуй, мал аж ахуйн хөгжлийг цахим худалдааны хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж, “Интернэт+Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлт”-ийн шинэ хөгжлийн арга замыг эрэлхийлсэн байна. Өнөөдрийг хүртэл нэгэнт орон нутгийн цахим худалдааны нийт 10 гаруй тавцан бүтээн байгуулсан байна. Баяннуурын тээврийн компани нь Хятадын баруун бүс нутгийн хамгийн том ерөнхийлсөн шинж чанар бүхий тээврийн компани болж хөгжсөн ба Баяннуурын шилдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн цахим худалдаа болон зам тээврийн хөгжлөөр олон улсад борлуулж чадсан байна.      

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл