ӨМӨЗО-ны ой шугуйн танхимын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр: 2016 оны сүүл болтол Өвөр Монгол таван жилд нийт 3.58 сая га талбай газрыг ойжуулан ногооруулж, жил бүр 666.66 мянган га талбайгаас дээш хэмжээгээр ойжуулж ирсэн байна.

Хятад улсын ой шугуйн нөөцийн бүртгэсэн дүнгээс үзэхэд, Өвөр Монголын ой шугуйн талбай болон ой модны нөөцийн хэмжээ зэрэг нэмэгдэж, ой шугуйн талбай 1.214 сая га талбайгаар нэмэгдэн, 24.86 сая га талбайд хүрч, ургаа модны нөөцийн хэмжээ 123 сая куб метрээр нэмэгдэн, 1.48 тэрбум куб метрт хүрсэн байна.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол умардын гурван орны халхавч ойн системийг бүтээн байгуулах, байгалийн ой шугуйг хамгаалах, тарианы газрыг атаршуулан ойжуулж ногооруулах, Бээжин, Тяньжинь хотоор шуурах элсний эх үүсвэрийн орон нутгийг засах зэрэг ой шугуйн гол чухал экологийн төслийг хэрэгжүүлж, таван жилд нийт 2.69 сая га талбай мод тарих гол төслийг биелүүлсэн байна.
