solongonews
Цаг үеийн түүх соёлын “Цайны зам” музей нээгдлээ
2017-08-25 20:37
Цаг үеийн түүх соёлын “Цайны зам” музей нь саяхан Эрээн хотод нээгдэж сонирхогчдын анхаарлыг татлаа.

Энэхүү музейд Эрээн хот болон Эрээн өртөөний түүхэн ул мөр, хөгжлийг харуулсан эд зүйл, материалыг дэлгэн үзүүлж, Эрээн өртөөний “Цайны зам”-д үзүүлсэн үр дүнг түүхэн баримттайгаар дэлгэжээ. Үүнд, бурхны шашны эдлэл хэрэгсэл, цамын баг зэрэг тухайн цаг үе дэх бурхны шашин Монгол оронд өргөнөөр тархаж байсныг харуулжээ.

Сүүлийн үеийн Монголын тосон зургийн үзэсгэлэн нь монгол нутгийн байгалийн сайхан өнгө төрх, тал нутаг, таван хошуу малыг амьд мэт зурж дүрсэлж, Эрээн хот төдийгүй Хятад, Монголын соёлын солилцоо харилцааг гүн гүнзгий харуулжээ.

“Цайны зам” музей өдөр бүр нээлттэй байх болно. Эрхэм та хүрэлцэн ирж сонирхоорой.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шинэ Эрээн wechat
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл