solongonews
Фэн Шүйлян үйлдвэрлэлийн ядуурлыг бууруулах ажил амжилттай хэрэгжиж байна
2019-02-21 19:03
Фэн Шүйлян үйлдвэрлэлийн ядуурлыг бууруулах ажил амжилттай хэрэгжиж байна

Өвөр Монголын Дүнда Монгол Ван группийн Фэн Шүйлян үйлдвэрлэлийн ядуурлыг бууруулах ажлын тухай хэвлэлийн уулзалт өнөөдөр буюу 02-р сарын 21-ний өдрийн үдээс хойш Хөххотод боллоо. Өвөр Монголын Дүнда Монгол Ван групп нь 20 гаруй жилийн хугацаанд Чянь Шюсэний элсний үйлдвэрлэлийн онолоор удирдлага болгон, судалгаа, практикийг гүнзгийрүүлж, Хятадын хойд нутаг болон Өвөр Монголын экологийг сайжруулах, ядуурлыг бууруулах, шинэ тосгоныг байгуулах, эдийн засгийн хөгжлийн түүхийг бичиглэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Тус групп нь ядуурлыг буруулах, экологийг сайжруулах, шинэ тосгоныг байгуулах, эдийн засгийн бүс суурин, хотжилт зэрэг ажлыг хүчтэй дэмжсээр ирсэн. Мөн улсын өмчит аж ахуйн нэгжийн бүтцийн өөрчлөлт, зам гүүрийн бүтээн байгуулалт, элсний үйлдвэрлэл, тэжээн үржүүлэх үйлдвэрлэл болон нийгмийн халамж үйлчилгээ зэрэг салбаруудад тус групп нь 12 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Өвөр Монголын Дүнда Монгол Ван группийн ТЗУ-ын дарга Жао Юүнлян 90-ээд онд "Элсний үйлдвэрлэлд ногоон цэг тавина" санааг дурдан, энэ зууны эхээр элсний үйлдвэрлэл болон ядуурлыг бууруулах үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, "Экологи+тариалах+тэжээн үржүүлэх+эко+ядуурлыг бууруулах+аялал жуулчлал"-ын 6+ стратегиар экологи, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хэлхээг бүрдүүлж, малчин тариачдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ядуурлаас гарч чинээлэг амьдрахад ашигтай нөхцөл боломжийг хангасан байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл