solongonews
Хятад, Монгол ”Боомт” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялуулж эхлэв
2017-04-28 17:00
Хөххотын Төмөр замын газар, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төмөр замын байгууллагын хамтран ажиллуулж буй ”Боомт” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг 28-ны өдрөөс албан ёсоор аялж эхэлжээ.

Тус галт тэрэг Хөххотоос умар зүгт аялан Эрээн боомтод хүрнэ. Жуулчид виза авч Эрээн боомтоос 9 км зайтай Монгол Улсын Замын-Үүд боомтод хүрэх боломжтой.

Хөх хотын Төмөр замын газрын мэдээлснээр, "Боомт" нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг ирээдүйд умар зүгт үргэлжлэн аялж, Хятадын жуулчдад Улаанбаатарын гайхамшгийг сонирхуулах юм.

Хөх хотын Төмөр замын газрын Эрээн хотын салбарын гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаа гүнзгийрүүлэхийн хэрээр, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа жил дараалан эрчтэй явагдаж, төмөр замын боомтоор өнгөрөх ачаа тээвэр нэмэгдсээр байна. Энэ оны эхний улиралд, Эрээн хотын төмөр замын боомтоор өнгөрсөн ачаа тээвэр 2 сая 859 мянга 300 тоннд хүрч, 2016 оны мөн үеэс 20 хувиар нэмэгдэж, түүхийн шинэ рекорд тогтоожээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл