solongonews
Өвөр Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хаалтаа хийлээ
2018-11-05 09:20
Өвөр Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хаалтаа хийлээ.

Өвөр Монголын амт-Өвөр Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 11-р сарын 04-ний өдөр Гуанжөү хотод өндөрлөлөө. Үзэсгэлэн худалдааны нээлтийн өдөр Өвөр Монголын компани болон гаднын компани 700 сая гаруй юанийн үнэ өртөг бүхий гэрээ байгуулсан байна. Гурван өдрийн турш зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд Өвөр Монголоос нийт 246 компани оролцож, 2.43 сая гаруй юанийн борлуулалт хийжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны цар хүрээ том, мэргэжлийн түвшин өндөр болж, Өвөр Монголын хоол хүнсний үзэсгэлэнг зохион байгуулснаараа онцлог байлаа. Мөн Өвөр Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаж, Өвөр Монголыг дэлхийд таниулсан байна. Өвөр Монголын хонины мах, Хянганы цагаан будаа, органик үр тариа зэрэг нь хүмүүсийн таашаалд хүрчээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл