solongonews
Эрээн хотын эмчилгээний баг Монголд анх удаа үнэ төлбөргүй эмчилгээ хийв
2018-06-28 22:37
Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд болон БНХАУ-ын Эрээн хот хоорондын найрсаг хамтын ажиллагааны хүрээний нэгэн чухал агуулга нь ”Эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өвчин эмгэгийг үнэ төлбөргүй эмчлэх ажлыг зохион байгуулах” болно.

Монгол Улсын Замын-Үүд хотын урилгаар Эрээн хотын эмчилгээний баг Монгол Улсын Замын-Үүдийн эмнэлэгт хоёр өдрийн хугацаатай эмчилгээ хийсэн байна.

Энэхүү хил дамнасан үнэ төлбөргүй эмчилгээний үйлчилгээ нь Хятад, Монгол хоёр орны хот хоорондын анхны арга хэмжээ бөгөөд Замын-Үүд хотын эрүүл мэндийн байгууллага нэгж, хотын дарга удирдлагууд, Монголын Гадаад харилцааны албаны хүмүүс арга хэмжээний бүх явцад хамт оролцсон байна. Үйл ажиллагааны үеэр Замын-Үүд хотын Нэгдсэн эмнэлгийн хөгжлийн түүхтэй танилцаж, Замын-Үүд хотын хотын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга, эрүүл мэндийн байгууллагын холбогдох хүмүүс, гадаад хэргийн алба, эмчилгээний баг уулзалт зохион байгуулсан байна.

Монголын талаас, сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг, Эрээн хот олон төрлийн хамтын ажиллагааг зохион байгуулж, сайн үр дүнд хүрсэн. Энэ удаагийн үнэ төлбөргүй эмчилгээний арга хэмжээ нь хоёр хотын анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны эхний алхам бөгөөд түүхэн чухал ач холбогдолтой юм. Энэхүү үйл ажиллагааны урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг бий болгон, хоёрхотын эмнэлгийн хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Хотын эмнэлгийн ажилтан хэлэхдээ, энэ удаагийн үйл ажиллагаа нь зөвхөн хоёр орны хооронд сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэх төдийгүй харилцан суралцах, солилцох сайхан боломж. Сайн дурын эмчилгээ хийх нь хоёр эмнэлэг, хоёр хот, хоёр орны нөхөрлөлийг илүү бэхжүүлж байна. Мөн үеэр Монгол Улсын ажилтнуудыг Хятад улсад очиж харилцан туршлага судлахыг урьж буйгаа илэрхийлсэн байна.

Уулзалтын дараа эмнэлгийн баг сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Сайн дурын эмчилгээнд нүдний эмчилгээ, чих хамар хоолой, B-хэт авиан шинжилгээ, монгол уламжлалт эмчилгээ зэрэг эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн бол Монгол Улсын 665 өвчтөн эмчлүүлж, Монгол Улсад анх удаагаа амжилттай ажилласан байна.

Найруулагч: Х.Aрвинтал
Эх сурвалж : http://mn.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл