solongonews
Тооцоо хийх шинэ цаг үе ирлээ
2017-12-19 18:09
Хүнсний ногооны дэлгүүрт тооцоо хийхдээ QR код уншуулах буюу дэлгүүрийн эзэнд улаан баглаа явуулахад л болно.

Томоохон дэлгүүрээр хэсэж өдөр тутмын хэрэглээ, хувцас хунар худалдан авбал банкны картаараа шууд тооцоо хийх боломжтой. Хоолны газар, такси барихад ч гар утсаараа хоёр QR кодыг нь уншуулаад тооцоо хийнэ. Ус цахилгааны төлбөрөө төлөхөд гэрээсээ гар утсан дэрээ шууд төлөх боломжтой болсон. Энэ бүхэн цаг үеийн өөрчлөлт хөгжил бөгөөд өмнө нь юм бүхэнд бэлэн мөнгө төлдөг байдал өөрчлөгдөж байгааг харуулж байгаа билээ.

Сэтгүүлч саяхан Шилийн хотод цагаан идээ, бууз банш хийж борлуулдаг хөдөөний нэгэн буурлынд хүрч, цагаан идээ худалдан авч тооцоогоо хийхэд буурал:

- Бэлэн мөнгө өгөх үү, эсвэл QR кодыг уншуулах уу гэж асуулаа.

- Та мөн цаг үеийн хөгжлийг даган урагшилж байна даа гэхэд

- Хүмүүс бэлэн мөнгө авч явах нь бага болж, бүгд л гар утсаа гарган QR код уншуулах буюу шууд л банкны картаараа тооцоо хийх болжээ. Зарим нь бараа худалдан аваад бэлэн мөнгө төлнө гэхэд авсан бараагаа буцааж тавиад явдаг. Тэгээд л тооцоо хийх шинэ аргыг сурч ашиглаж байгаа нь энэ. Цаг үеийн хөгжлийг дагахгүй бол юм бүхнээс хоцорно гэж байлаа.

QR код, Жы Фүбао, вичат зэргийг ашиглан тооцоо хийх нь гол арга хэлбэр болон хөгжиж, хот хөдөөний зах зээлийн тооцоо хийх шинэ арга маяг болж байгаа болохоор залуус, өвгөд хөгшид бүгд үүнийг сурч эзэмшин ашиглах хэрэгтэй болжээ. Малын ашиг шимээ боловсруулж гадагш борлуулах малчид олширч байна гэхэд цахим худалдааг чадамгай ашиглаж чадахгүй, шинэ тооцооны аргыг мэдэхгүйгээс борлуулалт муутай байх нь ч цөөнгүй. Иймээс цахим худалдаа болон шинэ тооцоо хийх аргыг түгээн дэлгэрүүлж, малчид маань цаг үеийг даган ажиллах хэрэгтэй нь хөгжлийн хандлага болсон байна.

Зохиогч: ЦЭЦЭГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Сонлонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл