solongonews
Өвөр Монгол үндэстний цөөнхийн ажилтнуудыг сургалтад хамруулж байна
2018-09-10 16:27
Үндэстний цөөнхийн ажилтнуудыг сургалтад хамруулан үндэстний цөөнхийн монгол, хятад хэл мэддэг ажилтнуудыг сонгон томилох ажлыг хийж, үндэстний цөөнхийн ажилтнуудыг бүх төрлийн сургалтад идэвхтэй хамруулна.

ӨМӨЗО үндэстний цөөнхийн ажилтнуудын  чангатган, үндэстний цөөнхийн ажилтны үйл хэргийг харуулах үүднээс сургалтын солилцоо хийх ажлыг хийж байна.

Саяхан ӨМӨЗО-ы үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн монгол ажилтан Лижан ӨМӨЗО-ы Намын хорооны зохион байгуулах хэлтэс, Нэгдмэл фронтын хэлтэс, ӨМӨЗО-ы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл зохион байгуулсан “11 дэх удаагийн ӨМӨЗО-ы залуу ажилтнуудын онолын судлан ярилцах анги” зэрэг сургалтад хамрагдаж, шинэ цаг үеийн үндэстний соёлын шинэ санаа, хөгжил, хуулиар улсаа засах, үндэстний ажил зэрэг хичээлийг системтэй суралцав.

- Энэ удаагийн сургалтаар миний онолын суурь мэдлэг, чадвар, ажлын хэв загвар их дээшилж, цаашдын үндэстний ажлыг илүү сайн хийхэд тун их тус дэм болох болно гэж Жаньли ярив.

Үндэстний цөөнхийн ажилтныг сургалтад хамруулан, хэв журам, чадварыг бүх талаар дээшлүүлэхийн үүднээс Өвөр Монгол бодитой төлөвлөгөө тогтов. Мөн үндэстний цөөнхийн монгол хятад хэл мэддэг ажилтныг сонгон томилох ажлыг хийж, шилдэг залуу эмэгтэй ажилтан, үндэстний цөөнхийн ажилтныг сонгон томилох туршилтын ажлыг зохион байгуулж байна. ӨМӨЗО-ы аймаг хот, хошуу шянь (хот, дүүрэг)-ий бүх нийтэлсэн тушаалд томилох ажилтны дунд үндэстний цөөнхийн ажилтан заавал зохих харьцлыг эзэлж, үндэстний цөөнхийн маш олон ажилтан удирдах албанд томилогдож байна.

Энэ жил “Өвөр Монголын үндэстний цөөнхийн тусгай мэргэжлийн мэргэжилтэнг хүмүүжүүлэх төлөвлөгөө”-ний ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. “Өвөр Монголын үндэстний цөөнхийн тусгай мэргэжлийн мэргэжилтэнг хүмүүжүүлэх төлөвлөгөө”-г 2013 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш одоог болтол Өвөр Монголын үндэстний цөөнхийн тусгай мэргэжлийн мэргэжилтэн 400 гаруйг хүмүүжүүлэв.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы “ӨМӨЗО-ууд урт хугацаанд мэргэжилтэнг хөгжүүлэх төлөвлөгөөт хөтөлбөр (2010-2020)”-ийг хэрэгжүүлж байна. Бүртгэлээр 2017 оны ӨМӨЗО-ы шинээр хянаж тогтоосон 101 “Тал нутгийн содон мэргэжилтэн”-д үндэстний цөөнхийн мэргэжилтэн 22 буюу 21.8 хувийг эзлэв. ӨМӨЗО-ы шинээр хүмүүжүүлсэн монгол эм эмнэлэг, үндэстний соёл, үндэстний аж үйлдвэр зэрэг шинжлэх ухаан мэргэжлийн судалгааны баг 13 буюу 11.4 хувийг эзэлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл