solongonews
Ядуурлаас ангижирсан шяний туршлагаас бид юуг олж харах вэ?
2018-12-10 20:31
Ядуурлаас ангижирсан 14 хошуу шяний туршлагаас бид юуг олж харах вэ?

Өглөөний цайны дараа Төмөрбагана Хангин хошууны Тариан удирдлагын гол зөвлөлд зохион байгуулах гэж буй “Ядуурлаас ангижирч баяжсан үлгэр жишээ” арга хэмжээнд оролцохоор яаралтай мордлоо. Энэхүү арга хэмжээг Төмөрбагана зэрэг ”ядуурлаас ангижран баяжсан өрх”-өөр үнэлэгдсэн 5 өрхөд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд өрх бүрийг 1000 юанийн шагналаар шагнасан байна.

- Би уг нь мөнгө зээлбэл буцаан өгч чадахгүй. Шинэ байшин барих боломж байхгүйн дээр ганцаараа амьдарч байсан. 2016 онд ядуу буурай өрхөд бүртгүүлэн, тосгонд суугаа ажиллах баг болон ядуурлаас ангижруулах ажлыг хийж байгаа дарга нар надад их дэмжлэг үзүүлсэн. Одоо би шинэ байшин барьсан бөгөөд бүсгүйтэй ч болсон гэж Төмөрбагана ярилаа.

ӨМӨЗО-ы Засгийн газар энэ оны 07-р сарын 27-ны өдөр Ордос хотын Хангин хошууг хамарсан Өвөр Монголын 14 ядуу буурай хошуу шянь ядуурлаас ангижирсныг нийгэм нийтэд мэдэгдсэн байна. Мөн энэ онд Өвөр Монголын Линьши шянь Хятадын 31 ядуу буурай хошуу шяний дотор хамгийн тэргүүнд ядуурлаас ангижирсан шянь болсон байна.

Ядуурлаас ангижруулах ажлыг амжилттай биелүүлье гэвэл аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Ядуурлаас ангижирсан 14 хошуу шяний туршлагаас харахад бүгд аж үйлдвэрийг хөгжүүлэх талыг ядуурлаас ангижруулах чухал аргад тооцон, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэржилтийг ахиулж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн ерөнхий үйлдвэрлэлийн чадавхыг дээшлүүлэхээр хичээн ажилласан болно.

1. Баяннуур хотын Ү Юань шянь Бортохойн цахим худалдааны паркад өдөрт 1000 гаруй ширхэг малын ашиг шим, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг интернетээр Хятадын нутагт борлуулсан байна. Ү Юань шяний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг амжилттай борлуулснаар барахгүй, өндөр үнээр борлуулсан байна.

2. Улаанахад хотод “Ядуу буурай өрхийг дэмжиж, Засгийн газар хяналт тавин, бэлэн мөнгийг малчин тариачдад шууд олгох” арга хэмжээ авч, ядуу буурай өрх бүрд хамгийн ихдээ 15 мянган юанийн аж үйлдвэрийг хөгжүүлэх тусгай хөрөнгө оруулж, аж ахуйн нэгжүүдийг ядуурлаас ангижруулах ажилд оруулан, аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг бүх талаар хөгжүүлсэн байна.

3. Баяннуур хотын Дэнкөү шянь тарьж ургуулах, тэжээн үржүүлэх, аялал жуулчлал, ус, арилжаа худалдаа, элсний аж үйлдвэр зэрэг 7 том төрлийн 28 зүйлийг ядуурлаас ангижруулах гол арга хэмжээ болгож, “нийтийн аж ахуй + ядуу буурай өрх”, “тусгай хоршоо + ядуу буурай өрх”, “аж ахуйн нэгж + ядуу буурай өрх”, “санхүүгийн төсөл+ядуу буурай өрх” зэрэг 6 төрлийн ядуурлаас ангижруулах загварыг бий болгон, аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг дэмжиж, ядуу буурай өрхийн тогтвортой орлоготой байх талыг баталсан байна.

Өвөр Монгол ядуурлаас ангижруулах ажлын үүргийг биелүүлэхээр өнөөдрийг болтол тууштай ажилласаар байна. Ядуурлаас ангижирсан энэхүү 14 хошуу шянь нь Өвөр Монголын ядуурлаас ангижруулах ажлын үлгэр жишээ болж, бусад 43 ядуу буурай хошуу шянь ч ядуурлаас ангижрах үүргээ биелүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл