Хойшдын ирээдүйд Шинэ Зеланд улс ӨМӨЗО-той нэн олон хамтын ажиллагаа өрнүүлнэ
2017-07-22 22:37
Шинэ Зеландын элчин сайд Май Каннянь ийнхүү илэрхийлсэн байна.
Тэрээр: - Шинэ Зеланд улс болон Өвөр Монгол орон маш олон талын харилцаатай бөгөөд ялангуяа, сүү, махны чиглэлээр нягт харилцаатай.
Өвөр Монголын сүүний үйлдвэрлэл Шинэ Зеланд улсынхтай адил чанартай байдаг. И Ли, Мэн Ниү хоёр аж ахуй Шинэ Зеландад хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулсан юм.
“Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогоор ирээдүйд Шинэ Зеланд улс Өвөр Монгол оронтой нэн олон хамтын ажиллагаа өрнүүлэх болно. Өвөр Монгол орон хонь, ямааны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрийн нэрт суурин, харин Шинэ Зеланд улсын хонины мах гадаадад гаргах том улс бөгөөд Өвөр Монгол оронтой махны чиглэлээр хамтын ажиллагааны маш сайн ирээдүйтэй юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
