Бү Шяолинь: - Иргэдийн таашаалд хүрсэн Засгийн газрыг бүтээн байгуулах хэрэгтэй
2017-04-05 23:32
Бү Шяолинь: - Иргэдийн таашаалд хүрсэн Засгийн газрыг бүтээн байгуулах хэрэгтэй.
ӨМӨЗО-ны Засгийн газар тав дахь удаагийн шударга засгийн хурлыг 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулсан байна. Энэ хурлаар 2017 оны Засгийн газрын системийн намын суртал шударга засгийн бүтээн байгуулалт болон авилгатай тэмцэх ажлын гол үүргийг төлөвлөжээ. ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь уг хуралд оролцон чухал илтгэл тавьжээ. Тэрээр, Засгийн газрын шударга засгийн бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийж, иргэдийн таашаалд хүрсэн шударга Засгийн газрыг бүтээн байгуулах хэрэгтэй гэж онцолсон байна.
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
