solongonews
Гаалийн баталгаат бүсийн экспорт, импортын хэмжээ нэмэгдсээр байна
2019-08-16 11:34
Гаалийн баталгаат бүсийн экспорт, импортын хэмжээ нэмэгдсээр байна.

     Манжуур хотын Гаалийн газрын 15-ны өдрийн мэдээллээр, энэ оны 1-7 дугаар саруудад тус Гаалийн газар Манжуур хотын гаалийн баталгаат бүсэд 13 мянга 600 тонн бараа бүтээгдэхүүнийг хянаж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ 100 сая юаньд хүрэв.

Тус баталгаат бүсээр голдоо Land Rover, Вази машин, кальци, хар тугалгын хүдэр, цайрын баяжмал, эксковатор зэрэг машин механизм, бүтээгдэхүүн дамждаг. Энэ оны долоодугаар сард 1567 тонн бараа бүтээгдэхүүнийг хянаж, экспорт, импортын нийт хэмжээ 12 сая 602 мянган юаньд хүрсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл