solongonews
Монгол Улсын Сүхбаатар аймгийн төлөөлөгчдийн баг Өвөр Монголын Шилийнгол аймагт айлчиллаа
2019-06-28 11:15
Монгол Улсын Сүхбаатар аймгийн төлөөлөгчдийн баг Өвөр Монголын Шилийнгол аймагт айлчиллаа.

   Монгол Улсын Сүхбаатар аймгийн дарга Ж.Эрдэнэбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийн баг 06 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Өвөр Монголын Шилийнгол аймагт айлчилсан байна. Шилийнгол аймгийн Намын хорооны орлогч дарга, Шилийнгол аймгийн дарга Хүө Жаолян тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо.

      Уулзалтын үеэр Хүө Жаолян Шилийнгол аймгийн намын хороо, Засгийн газрыг төлөөлөн Сүхбаатар аймгийн төлөөлөгчдийн багийг хүндэтгэн угтаж буйгаа илэрхийлэв. Тэрээр:

- Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн баяр тохиож байгаа энэ сайхан цаг үед Сүхбаатар аймгийн Засгийн газрын төлөөлөгчийн баг айлчилж ирсэн нь Хятад, Монгол хоёр орны нөхөрсөг харилцааг хүндэтгэн үзэж, хоёр орны солилцоо хамтын ажиллагааг халамжлан анхаарч буйн илэрхийлэл юм. Хоёр тал Хятад, Монголын “3+3” бүс нутгийн хамтын ажиллагаагаар чухал тавцан болгож, хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг тасралгүй чангатган, бүх талын, олон салбарт бодитой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмний амьжиргааг сайжруулж, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахад илүү хувь нэмэр үзүүлнэ гэж хэллээ.

          Монгол Улсын Сүхбаатар аймгийн дарга Ж.Эрдэнэбаатар:

- Сүхбаатар аймаг болон Шилийнгол аймаг нь уул усаараа залгалдаж, Бичигт болон Зүүн хатавч боомтоор гүүр холбоос болгож, эдийн засаг худалдаа, хүн ардын харилцааг нягтруулж байна. Дараа нь хоёр тал боомтын хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг чангатган, боомтоор нэвтрэхэд хялбар, хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг илүү шулуутгахад нөхцөл бүрдүүлэхийг найдаж байна гэж хэлсэн юм.

Уулзалтын үеэр Шилийнгол аймгийн захиргаа Сүхбаатар аймгийн захиргаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль, Шилийнгол аймгийн Олон Улсын Монгол Эмнэлэг нь Сүхбаатар аймгийн Соёл Боловсрол Урлагийн газар, Ерөнхийлсөн Эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Монгол Улсын Сүхбаатар аймгийн дарга Ж.Эрдэнэбаатар тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчдийн баг  айлчлалын хугацаанд Шилийнгол аймгийн ажил мэргэжлийн дээд сургууль, Шилийнгол аймгийн олон улсын монгол эмнэлэг, Шилийнгол аймгийн Да Жуанюань махны үйлдвэрийн ХХК зэрэг газруудтай тус тус танилцсан байна.

Зохиогч: Любө, Сарна
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл