solongonews
ӨМӨЗО-ы соёлын аж үйлдвэрлэлийн III үзэсгэлэн нээгдлээ
2018-08-10 22:32
ӨМӨЗО-ы соёлын аж үйлдвэрлэлийн III үзэсгэлэн нээгдлээ.

ӨМӨЗО-ы соёлын аж үйлдвэрлэлийн III үзэсгэлэн 08-р сарын 10-ны өдөр Өвөр Монголын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь “Шинэ цаг үе, шинэ бүтээлч сэтгэхүй, шинэ аж амьдрал” сэдвийн доор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 280 мянган кв/м талбайг хамарч байгаа аж.

“Соёлын аж үйлдвэрлэл”, “Соёл аялал жуулчлал”, “Соёл шинжлэх ухаан”, “Соёлын бүтээлч сэтгэхүй”, “Бүс ба зам” олон улс, “Гар урлалын бүтээгдэхүүн”, “Тал нутгийн уран зургийн бүтээл”, “Монгол үндэстний хувцас загвар, малгайн дизайны уралдаан”, “Ном” гэсэн 9 үзэсгэлэнгийн ордонд соёл аялал жуулчлал, дижитал шинжлэх ухаан технологи, соёл аялал жуулчлалын инновацийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэхүйн зураг төлөвлөгөө, бодисын бус соёлын өвийн уламжлал, амьдралын гоо зүй, хүүхдийн соёлын бүтээлч үйлдвэрлэл, Картон зураг зэрэг хүрээг хамарчээ.

Үзэсгэлэн худалдаагаар ӨМӨЗО-ы аймаг хотын орон нутгийн соёлын онцлог бүтээгдэхүүн болон үндэстний соёлын онцлог бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, соёлын аж ахуйн өвөрмөц онцлог болон соёлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн үр дүнг харуулжээ.

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл