
Энэ удаагийн тэмцээнд 15 улс орны 92 хөөмийч оролцож, Хятад улсаас Бээжин, Гансү, Өвөр Монголын Хөххот, Тунляо, Улаанхад, Баяннуур зэрэг газар нутгийн хорь гаруй шилдэг залуучууд оролцжээ.
Цэлгэр багаасаа хөөмийн урлагт дур сонирхолтой байсан бөгөөд Эрээн хотын ахлах сургуульд байхын багш нараасаа суралцаж, их сургуульд хөөмийн мэргэжлээр шалгуулан орж, Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд мэргэжлээрээ суралцсан байна. Тэрээр 2013 онд Тайвань улсад болсон үндэстний соёлын үйл ажиллагаа, 2014 онд Хятадын олон улсын хөөмийн тэмцээний шилдэг хөөмийч зэрэг олон олон урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцож, өөрийгөө хурцалж, өрөөлөөс суралцаж явсан билээ.
2015 онд их сургуулиа төгсөөд Эрээн хотын Үндэстний дуу бүжгийн чуулгад ажиллаж, залуу насны ид хүч итгэл төгөлдрөөр хөөмийн урлагт зүтгэж явна.


