solongonews
Өвөр Монголын олон улсын адуун соёлын үзэсгэлэнгийн Баруун үзэмчин хошуун дахь үйл ажиллагаа
2019-07-22 15:47
Өвөр Монголын олон улсын адуун соёлын үзэсгэлэнгийн Баруун үзэмчин хошуун дахь үйл ажиллагаа болж байна.


     Анх удаа зохион байгуулагдаж байгаа Өвөр Монголын олон улсын адуун соёлын үзэсгэлэнгийн цуврал үйл ажиллагааны  чухал агуулга болох Баруун үзэмчин хошууны зургаа дахь удаагийн Цагаан адууны соёлын наадам, Хятад улсын адууны нийгэмлэгийн зураглаачдын салбар нийгэмлэгийн Баруун үзэмчин хошуун дахь зураг авалт Баруун үзэмчин хошууны цагаан адууны соёлын хүрээлэнгийн наадмын талбайд 07-р сарын 20-ны өдөр нижгэр эхэллээ.
     Нээлтийн ёслолд 300 гаруй цагаан морьтноос бүрдсэн жагсаалын эгнээ  наадмын хүрээлэнгийн зүүн өмнө талаас хошууран орж ирэв. Ургах нарны зүгээс дөрвөн цагаан морьтон залуус таван одот улсын далбаагаа намируулсаар айсуй нь жавхаалаг харагдана. Түүний хойноос тус үйл ажиллагааны далбаа, есөн цагаан сүлдний морьт эгнээ, дархан цолоо дуурьсуулсан үзэмчний цагаан морьт өрхийн цэргийн сумын морьт эгнээ, хөдөлмөр зүтгэлээрээ сайхан амьдралаа цогцлоосон авьяаслаг уургачдын морьт эгнээ зэрэг цул цагаан зүсмийн морь унасан жагсаалын эгнээ ар араасаа цувран орж ирэхэд хурсан олны уухай цуурайтан, алга ташилтын дуун үе үе нижгэнэнэ.
Үзэмчингүүд эрт дээр үеэсээ цагаан зүсмийн адууг өсгөн малласаар ирсэн бөгөөд адууны соёл уламжлал, ёс заншлын элбэг зузаан түүхтэй. Орчин үед цагаан адууны үүлдэр угшлыг улам сайжруулан тоо толгойг нь нэмэгдүүлж, өв соёлоо уламжлан хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн үр ашиг ч сайн болжээ. Энэхүү адуун соёлын наадамдаа цагаан адууны үзүүлбэрийн тоглолт, 1024 бөхийн барилдаан, олон улсын чанартай сур харвалт, цагаан адууны олон төрлийн тэмцээн, монгол морины алсын зайн уралдаан, биет бус соёлын өвийн бүтээлийн үзэсгэлэн, адууны сэдэвт фото зургийн бүтээлийн үзэсгэлэн болон олон төрлийн зураг авалтын үйл ажиллагаа, урлагийн тоглолт зэрэг 15 арга хэмжээгээр тохируулж, тухайн орон нутгийнхаа малчин түмний оролцоог идэвхжүүлэн, улсын дотоод, гадаадын олон жуулчдын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгалаа. Наадам хоёр өдөр үргэлжилнэ.

Зохиогч: Билэгбаатар
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл