Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын шинээр томилогдсон Консул Л.Золзаяа, Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа ерөнхий консулын газрын Дэд Консул Б.Батзориг нар Баяннуур хотын Засгийн газрын орлогч нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн албаны эрхлэгч Энх, Урадын Дунд хошууны Гадаад хэргийн алба, Гаалийн алба, Ганцмод боомтын Замын цагдаагийн албаны удирдлагуудын хамт Ганцмод боомтын ажил байдалтай танилцлаа.

Ажлын хэсэг Хун Пэн худалдааны төвийн дэргэдэх хороололд оршин сууж буй Монгол Улсын иргэдийн ажил, амьдрал, Хятад, Монголын хилийн 703 тоот хилийн хөшөө, нүүрс тээвэрлэх зориулалтын зам шугам, боомтын сургууль зэрэг газраар явж ажилласан байна.


