solongonews
Ядуу хүндрэлтэй өрхүүд “цалин”-тай болоо
2019-03-29 11:12
Ядуу хүндрэлтэй өрхүүд “цалин”-тай болоо.

Өвөр Монголын Улаанхад хотын Байран зүүн хошуу нь асрамжийн чанартай ажлын байр гарган ядуу хүндрэлтэй өрхүүдийг цалинжуулж, ядуурлаас ангижруулж байна.

Саяхан тус хошууны Инь Жягэ тосгонд асрамжийн чанартай 10 ажлын байр гаргаж, ядуу буурай өрхөөр бүртгүүлсэн өрхийн иргэдэд ажил олгожээ. 

Жүө Ханьвэнийх тус тосгоны амьдрал хүнд өрхийн нэг. Нас өндөр болсон болохоор хот орж ажил эрхлэх чадваргүй болж хэдэн га газартаа тариа тарин амьдралаа эвлүүлдэг ч гар татуу байдаг. Тэрээр саяхан асрамжийн чанартай ажлын байр гаргахад хамрагдан ажилтай болжээ.

- Би тосгоныхоо эрүүл мэндийн хяналт шалгалтын газар ажилд орохоор өргөдөл өгсөн. Нам засгаас ийм сайхан төрийн бодлого гарган биднийг дэмжиж байгаад баярлаж байна. Маш сайн ажиллах болно хэмээн Жүө Ханьвэнь ярив.

Ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийхийн тулд тус хошуу нь хөдөлмөрлөх чадвартай ядуу буурай өрхийн иргэдийн нөхцөл байдалд тохируулан цэвэрлэгч, ой мод хамгаалах, эрүүл мэндийн хяналт шалгалт, гол харах, аюулгүй байдлын хамгаалагч зэрэг ажлын байрыг гаргасан байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: Ван Тана
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл