Өвөр Монголын “Ярилцлага хийгээд тайлбарлал: Хүрээлэнгийн зохиолчдын уран бүтээлийг судлан ярилцах хурал” 06-р сарын 30-ны өдөр Хөххотод амжилттай боллоо.

Тус хурлыг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль болон Өвөр Монголын Шинэ утга зохиолын хуралдайгаас хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Зохиолчдын эвлэл, Өвөр Монголын Утга урлаг шүүмжлэгчдийн эвлэл, “Өнөр цэцэг” сэтгүүл “Алтан түлхүүр” сэтгүүлийн найруулах хэлтэс хамтран зохион байгуулжээ. Хурлаар Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол хэлний салбарын хүрээлэнгийн зохиолчдын үндэстнийхээ утга зохиолын үйлсэд оруулсан гарамгай хувь нэмрийг системтэй үнэлэн дүгнэж, мөн уран зохиолын зохиол бүтээл, сургалт хийгээд судалгаа шинжилгээний талаар харилцан туршлага солилцож, хөгжлийн загварт эрэл хайгуул хийсэн байна.

Мөн хуралд оролцсон эрдэмтэн мэргэд хийгээд магистрын төлөөлөгчид Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын таван зохиолч Дорнотэнгэр, Н.Өлзийдэлгэр, Ц.Цолмон, Цулхир, Ши.Хасбаатар нарын “Анхилам үнэрт цаг мөч”, “Нисэн одсон болжмор”, “Тэнгэрийн хязгаар борооны улирал” , “Чингисийн нутагт”, “Зохист дорнын аялгуу”, “Аниргүйн дунд”, “Нүүдлийн зурхай”, “Зам”, “Хайрын гэрэл” зэрэг шүлгийн түүвэр ба өгүүллэг тууж романы тухай тусгай өгүүллийг уншиж танилцсан бол уран зохиолын хорхойтнууд чөлөөт ярилцлага өрнүүлж үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.


