
Улсын туг мандуулах ёслол
Таван одтой улаан туг салхины аясаар намирч, аз жаргалтай баярын мишээл хүмүүсийн царайнд тодорч, алтан намрын тансаг хураалтаар эх орноо магтан дуулна.
Өвөр Монголын Спортын ордонд 09-р сарын 27-ны өдрийн үдээс хойш бүх үндэстэн хуран цугларч, “Шинэ Хятад улсаа магтан дуулж, шинэ цаг үед урагшилъя” сэдэвт БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ӨМӨЗО-ы найрал дууг цуурайтууллаа.
Өнгө ялгаран саатсан жагсаалын эгнээ спортын ордонд өнгө үзэмж нэмж, “1949-2019” хэмээн урлан бичсэн он анхаарлыг татахад “Агуу их БНХАУ мандтугай” , “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг баярлан тэмдэглэе” гэх том бичээс нь тайзны хоёр талд тодорч, баярын уур амьсгалыг талбай дүүрэн бялхуулна.
“Эх оронтойгоо үүрд би уяатай, эн дэлхийн хаана очсон ч эгшиглэн дуулж явна” гэж улс даяар цуурайтсан “Би эх оронтойгоо” дууг талбайд хамтдаа дуулж, хүн бүхний гартаа барьсан улсын туг нь баярын далай болон цалгилж, хүн бүхний царайд инээд тодрон, итгэл зориг нь хөвчлөгдөж, энэ удаагийн найрал дууны хөшгийг сөхлөө.
85 жилийн өмнө бичигдсэн “Улаан цэргийн урт замын аян дайн” гэх дууг 350 хүнээс бүрдсэн найрал дууны хамтлаг дуулж, цэргийн хувцас өмссөн бүжигчид улаан цэргийн эрэлхэг баатарлаг дүр төрхийг харуулна.
Өвөр Монголын Сайн Анд найрал дууны багийн дарга Гао Юуаньпин:
- “Би 70 жилийн өмнө цэрэгт явж байлаа. Тэтгэвэрт гарснаас хойш олон түмний соёлын ажлыг хийсээр ирсэн. Энэ дуу улаан цэргийн нугардаггүй зан чанарыг харуулж байгаа юм. Манай баг бүрэлдэхүүний хамгийн бага нь 18 настай, хамгийн ахмад нь 75 настай. Ахмад идэр залуу гурван үеийн хүмүүс энэхүү дуугаараа бахархаж, эх орныхоо мэндэлсэн баярын өдрийг тэмдэглэж байна” хэмээн ярьж байлаа.
Өвөр Монголын Их Сургуулийн 620 оюутан “Магтаал дуу”-г дууллаа. Мөн тал нутгийн бяцхан баатар эгч дүүгийн баатарлаг үйл ажлаар сэдэвлэсэн “Тал нутгийн магтаал дуу” нь хэдэн арван жилээр үе үеийн хүүхэд залуусыг хүмүүжүүлж бол энэ удаа дахин тоглогдож хүмүүсийн сэтгэлийг догдлууллаа.
“Үзэсгэлэнт сайхан миний нутаг”, “Тал нутгийн өглөөний уянга”, “Соёлын хөнгөн морьт цэргийн дуу”, “Хүслэнгийн хөрсөнд”, “Тал нутгаас Бээжинг бараална”, “Сахин бараалж, харилцан туслалцана”, “Уг санаагаа үл мартах” зэрэг дуунууд нь ард түмэн аз жаргалтай амьдарч байгаа болон сайн сайхан хөгжлийг урлагийн ид шидээр илэрхийлэв.
Өвөр Монголын үндэстний ард түмэн магтаал дуугаа эх орондоо барьж, алсын аяндаа шинэ гавьяа байгуулах итгэл зоригоо илэрхийлж байна.

“Эх орноо дуулах” дуугаа хамтдаа дууллаа

“Уг санаагаа үл матах” дуугаа өргөнө

“Үзэсгэлэнт сайхан миний нутаг” дууг Дэдмаа, Бао Тяньбао нар дууллаа

“Бид их үйлсийн замаар замнана” дуугаа өргөлөө

“Тал нутгийн баатар эгч дүүс”

“Уг санаагаа үл матах” дуугаа өргөнө

“Хүслэнгийн хүрсэнд”гэх ая дуугаа дуулна

Хэнгэргийн эгнээний найрал дуу
