solongonews
“Номын цагаан буянтай Өвөр Монгол” арга хэмжээ эхэллээ
2017-04-24 10:18
“Номын цагаан буянтай Өвөр Монгол 70 жилийн ойн баяраа угтнам” 2017 оны тал нутгийн уншлагын улирал эхэллээ.

Xорин хоёр дахь удаагийн “Дэлхийн ном унших өдөр”-ийг тохиолдуулан “Номын цагаан буянтай Өвөр Монгол 70 жилийн ойн баяраа угтнам” сэдэвт 2017 оны тал нутгийн уншлагын улирал болон “Их Цөлийн Нуур хотын /Да Мө Ху хот/ аялал арга хэмжээний нээлтийн ёслол 4 дүгээр сарын 23-ны өдөр Ухай хотод болж өнгөрөв. Энэхүү арга хэмжээг номтой Өвөр Монголыг бүтээн байгуулах, ӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг угтан тэмдэглэх, нийгмийн соёлын уур амьсгалыг бий болгох зэрэг зорилгоор Өвөр Монголын Намын Хорооны Ухуулах алба, Өвөр Монголын Мэдээ Мэдээлэл, Хэвлэл, Радио телевизийн товчоо болон Ухай хотын Засгийн газраас хамтран зохион байгуулсан байна.

Өвөр Монголын Мэдээ Мэдээлэл, Хэвлэл, Радио телевизийн товчооны дарга Жян Бө-Янь "Ард иргэдийн ном унших аймаг хотын аялал-Ухай өртөө” хэмээх далбааг Ухай хотод дамжуулан өглөө.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл