Хятад, Оросын хамгийн том боомт болох Манжуур боомтын мэдээллээс харахад электрон бараа бүтээгдэхүүн, авто сэлбэг зэрэг өндөр технологийн, нэмүү өртөг өндөр бараа бүтээгдэхүүнүүд нь Манжуур боомтоос Европын улс орнуудаар экспортлох гол бараа бүтээгдэхүүн болдог байна. Энэ хэмжээ нь 2013 оны Хятад-Европын чиглэлийн галт тэргийг анх нэвтрүүлсэн үеийн 32 хувиас 69 хувь болж нэмэгдсэн байна.
Хятад-Европын чиглэлийн галт тэрэг нэвтэрснээс хойш Манжуур боомтоос экспортлох бараа нь нэхмэл бараа, өдөр тутмын хэрэглээнээс өнөөдрийн өндөр технологи бүхий зөөврийн компьютер, авто сэлбэг, болор дэлгэц зэрэг нэмүү өртөг өндөр бүтээгдэхүүнийг экспортлох болж өөрчлөгдсөн аж.
- Европ уруу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийн өөрчлөлтөөс Европын улс орнууд Хятадын бараа бүтээгдэхүүнийг илүү сайн хүлээн авах болж, хэрэгцээ ч улам бүр нэмэгдсээр байгааг олж харж болно хэмээн Манжуур боомтын ажилтан Шюй Шюэмэн танилцууллаа.
