solongonews
Өвөр Монгол орон 2.9 тэрбум юаниар ядуурлыг арилгах ажлыг хэрэгжүүлэв
2017-04-06 10:45
Энэ жилийн нэгдүгээр улиралд Өвөр Монгол орон 2.9 тэрбум юаниар ядуурлыг арилгах ажлыг хэрэгжүүллээ.

    ӨМӨЗО-ны Ядуурлыг арилгах албанаас 3-дугаар сарын 31-ны өдөр энэ жилийн нэгдүгээр улиралд 57 ядуу буурай хошуунд “Ядуурлаас ангижруулж иргэдийг баяжуулах” үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Улмаар 2.9 тэрбум юань нэмж зарцуулжээ. Үүнд, 2.8 тэрбум юаний “Иргэдийг баяжуулах” зээл, мөн ядуурлыг арилгахад идэвхтэй туслах аж ахуйн нэгж болон хоршоожилд 90.6 сая юаний зээл өгсөн байна.

Өвөр Монгол орон иргэдийг ядуурлаас ангижруулах ажлыг зөв оновчтой, тодорхой зорилттойгоор хийж, зээлийн хэмжээг ихэсгэн, ядуурлаас бодитоор ангижруулж байна. Ингээд энэхүү ажил эхэлсэн цагаас өнөөг хүртэл 28.55 тэрбум юаний ядуурлаас ангижруулах зээл иргэдэд олгоод байгаа юм байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл