
11-р сарын 05-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгджээ. ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь нээлтийн ёслолд оролцон үзэсгэлэнтэй танилцжээ.
Нээлтийн ёслолын дараа Бү Шяолинь хувцас загвар, идээ ундаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхсон байна. Тэрээр мөн үеэр хэлсэн үгэндээ, олон улсын импортын анхдугаар экспог зохион байгуулж байгаа нь Хятад улсаас гадаадад нээлттэй байхыг сайжруулах чухал том бодлого юм. Өвөр Монгол энэхүү алтан боломжийг түшиж, найз нөхдийн хүрээ царааг нэмэгдүүлэн, орчин үеийн хөдөө аж ахуй, боловсруулах арилжаа, хүнсний аюулгүй байдал, зах зээлийн борлуулалт зэрэг хүрээнд олон улсын хамтын ажиллагааг ахиулж, иргэдийн олон төрлийн хэрэгцээг хангаж, дээд түвшний гадаад нээлтээр Өвөр Монголын хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
