Хятад, Орос, Монголын VIII удаагийн амтат идээний баяр наадам ба Хятадын Улаанцавын III амтат идээний баяр наадам ӨМӨЗО-ы Улаанцав хотноо нээгдсэн байна.
Улаанцав нь Өвөр Монголоос Бээжин хүрэх хамгийн ойр хот юм. Мөн Хятадаас Монгол, Орос, Европт нэвтрэх гол зам суваг болно. Тус хот “Хятадын төмсний өлгий”, “Нэвсний нутаг” гэдгээрээ алдартай. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд энэ хотод олон улсын хэмжээний арга хэмжээ олон удаа зохион байгуулж, олон улсад тодорхой хэмжээний нэр нөлөөтэй болсон байна.

Мөн өдрийн амтат идээний баяр наадмаар ч олон улсын элемент зөндөө харагдаж байлаа. Нээлтийн арга хэмжээг Хятад, Монгол, Орос, Англи дөрвөн хэлээр хөтөлсөн бөгөөд Монголын хүнсний салбарын нийгэмлэг, Эстони улсын соёлын зөвлөх, Лондон их сургуулийн хүнсний судалгааны төвийн мэргэжилтэн зэрэг арваад гадаад зочин хүрэлцэн ирсэн байна. Мөн тухайн өдөр “Бүс ба зам” олон улсын амтат идээний үзэсгэлэн, сүүтэй цай чанах зэрэг маш сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр тус баяр наадам энэ сарын 20-нд нээгдсэн бөгөөд 30-нд өндөрлөнө. Энэ хугацаанд Хятадын Улаанцавын олон улсын хоол хүнс, аялал жуулчлалын форум зохион байгуулах юм байна.

