solongonews
Эрээн-Замын-Үүдийн биеийн тамир, спортын арга хэмжээ боллоо
2018-06-24 09:40
Эрээн-Замын-Үүдийн биеийн тамир, спортын арга хэмжээ боллоо

Эрээн хот болон Замын-Үүдийн иргэдийн дундах бие бялдаржуулах дөрөв дэх удаагийн спортын үйл ажиллагааны нээлтийн ёслол 06-р сарын 23-ны өдөр Эрээн хотод боллоо. 

ӨМӨЗО-ы Спортын товчооны олон нийтийн биеийн тамирын газрын дарга Лиү Гүйшэн, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын Дэд Консул Д.Болд, Монгол Улсын Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам, Монгол Улсын Замын-Үүд хотын орлогч дарга Үүрцайх, Эрээн хотын байнгын гишүүн бөгөөд хотын орлогч дарга Жиа Вэйдүн, Эрээн хотын АТИХ-ын байнгын хорооны орлогч эрхлэгч Ван Жин, Эрээн хотын хотын орлогч дарга Ли Лианчэн нар нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байна.

Энэ удаагийн арга хэмжээнд Эрээн хот, Замын-Үүд боомтын 800 гаруй иргэд сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, ширээний теннис, өдөн бөмбөг, хийн дасгал зэрэг спортын төрлөөр 9 өдрийн турш өрсөлдөх юм.   

Хоёр талын спортын солилцоог бэхжүүлж, Хятад, Монголтой хиллэдэг боомтын хоорондох хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэхэд уралдааны гол зорилго оршиж байна.

Эрээн хот болон Замын-Үүдийн иргэдийн дунд зохиогддог биеийн тамир спортын энэхүү арга хэмжээ нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Хятад, Монгол хоёр орны иргэдийн биеийн тамир, соёл, спортын томоохон цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Дорноговь аймгийн спортын товчооны орлогч дарга Бат-Эрдэнэ ярилцлага өглөө.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл