solongonews
Ядуурлыг бууруулах сэдэвт судалгаа хийв
2018-05-23 20:39
ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны судалгааны баг Өвөр Монголын 6 аймаг хотод ядуурлыг бууруулах тусгай сэдэвтэй судалгаа хийсэн байна.

ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны орлогч эрхлэгч Насанмөнх, Ван Бө, Ү Туань-Ин, Лянь Сү, Хэ Яньлин нар тус тусын судалгааны багийг ахлан Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Тунляо хот, Улаанхад хот, Шилийнгол аймаг, Улаанцав хот зэрэг 6 аймаг хотын харьяа 13 сум шяньд тусгай сэдэвт судалгаа хийжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлаас ангижруулах эцсийн шатны чухал зааврын зорилго зорилтыг гүнзгий хэрэгжүүлж, эв нэгтэйгээр хүнд бэрхийг туулан, ядуурлаас ангижруулах эцсийн шатны ялалтыг олох хэрэгтэй гэж чухалчлав.

Судалгааны багийнхан ажлын хугацаандаа айлуудаар орох, хурал хийх, судалгааны хүснэгт бөглүүлэх, тухайн газарт нь судалгаа хийх зэрэг аргаар ядуурлыг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлсэн, аж ахуйгаар ядуурлыг бууруулсан байдал болон ард иргэдийн амьжиргаатай танилцсан байна.

Улсын ядуурлаас бууруулах төрийн бодлого болон стандартыг зөв эзэмшиж, стандартыг бууруулахгүй, чанарт нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Аж үйлдвэрийг хөгжүүлэхийг ядуурлаас бууруулах гол арга барил болгож, төслийг зөв зохистой сонгон, ядуу өрхийг урайлан дагуулж, чадвараа дээшлүүлж, аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах талыг сайн хийх хэрэгтэй гэж судалгааны ажлын багийнхан дурдсан байна.

ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Шы Вэньшюэ, байнгын хорооны зарим гишүүд болон ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны Оюуны сангийн мэргэжилтнүүд судалгааны ажилд оролцсон байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл