solongonews
Шилийн хот нүүдлийн шувуудыг хамгаалж байна
2019-03-29 11:26
Шилийн хот нүүдлийн шувуудыг хамгаалж байна.

Ойрын өдрүүдэд Шилийн хотын ойролцоох нууранд үндэсний хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтад авсан Ангир шувуу сүргээрээ чуулж, хүн байгалийн зохицлыг харуулж байна.

Шилийн хотын нутаг дэвсгэр зэрлэг ан амьтан ихтэй, 16 ангийн 34 зүйлийн 300 гаруй төрлийн шувуу, 6 ангийн 15 зүйлийн 100 гаруй хөхтөн амьтан амьдардаг. Сүүлийн жилүүдэд экологийн орчин, хамгаалалт сайжирсны улмаас Шилийн хотын ойр хавийн нутагт үдлэх нүүдлийн шувуудын тоо, төрөл өссөөр байна.

Цаг агаар дулаарч, нүүдлийн шувуу ирэх цаг дөхжээ. Шилийн хотын Ойн цагдаагийн дүүргийн сэргийлэхийн дарга Жан Вэйгуан хэлэхдээ, “Хавар, намрын цагт бид нүүдлийн шувуудыг хамгаалах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, хотын бүх шувууны дэлгүүр, зах, үслэг эдлэлийн зах, хүйтэн зоорь, гуанз ресторан, зочид буудалд гэнэтийн шалгалт хийж, хууль бус хулгайн анд цохилт өгч, экологийн орчныг бүрдүүлж, нүүдлийн шувуудын аюулгүй байдлыг хамгаалан, экологийн байгуулалтаа эрчимжүүлж байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл